/ Бидний тухай / Алба, салбар, хэсэг / Хүний нөөц, соёл хүмүүжил / ХҮНИЙ НӨӨЦ, СОЁЛ ХҮМҮҮЖИЛ

ХҮНИЙ НӨӨЦ, СОЁЛ ХҮМҮҮЖИЛ

      Тус ангийн хүний нөөц, соёл хүмүүжлийн алба нь Дотоодын цэргийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд улсын онц чухал объектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, осол аюул тохиолдсон үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, зарим объектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэх, террорист үйлдлийг таслан зогсоох тусгай ажиллагаанд оролцох зэрэг хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлж, байгууллагын хууль тогтоомж, удирдлагын тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлт, үр дүнг тооцох, хууль сахиулах чиглэлээр баримтлах бодлого, үндсэн чиглэл, ойрын болон хэтийн зорилт тодорхойлоход байгууллагын удирдлагад туслах, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх нөхцөл, хүний нөөцийг төлөвлөх, нөхөн хангах, сургах, мэргэшүүлэх, ашиг сонирхолыг хамгаалах, сэтгэл зүйн байдалд тандалт судалгаа хийх, соён гэгээрүүлэх, сахилга, ёс зүй, хариуцлагыг сайжруулах, архив, алба хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд тогтоосон заавар, стандартыг мөрдүүлэх, хяналт тавих, зохион байгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэн ажиллаж байна.

     Мөн “Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, алба хаагчдад цэрэг, Эх оронч үзэл, үндсэрхэг байх, бахархаж омогших ойлголтуудыг амьдралын хөрсөнд хэрхэн буусан, уламжлал нь ямар байсан хийгээд ирээдүй, хэтийн төлөв нь ямархан байх, хэрхэн шинэчлэлийн салхитай хөл нийлүүлэх талаар гол бодлого зорилтоо тавьж ажиллаж байна. 

 

 

 

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна