/ Бидний тухай / Алба, салбар, хэсэг / Хамгаалалтын салбар / ХАМГААЛАЛТЫН САЛБАР

ХАМГААЛАЛТЫН САЛБАР

     

ДОТООДЫН ЦЭРГИЙН 805 ДУГААР АНГИЙН

ХАМГААЛАЛТЫН САЛБАРЫН

 ТАНИЛЦУУЛГА

 

Дотоодын цэргийн 805 дугаар ангийн Хамгаалалтын салбар нь Дотоодын цэргийн даргын 2006 оны 01 сарын 11-ны өдрийн Н/01 тоот тушаалаар Дотоодын цэргийн 805 дугаар ангийн Тусгай салаа нэртэйгээр анх байгуулагдаж, Дотоодын цэргийн даргын 2009 оны  01 сарын  01 өдрийн А/01 тушаалаар Хамгаалалтын салбар болон өргөжиж, 2014 оны 04 сарын 01-ны өдрөөс ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын гуравдугаар газрын Объект хамгаалах гуравдугаар хэсэг болон өөрчлөгдөж, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар Төвийн хамгаалалтын салбар болон өөрчлөгдсөн.

-  Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Нэгдсэн лабораторийн албаны өсгөвөрийн ийлдсийн санд хадгалагдаж байгаа сорьц, Нян судлалын лабораторийн үндэсний өсгөвөрийн санд хадгалагдаж байгаа өсгөвөр, ХДХВ/ДОХ-ын лабораторийн ийлдсийн санд хадгалагдаж байгаа ийлдсийн орсон гарсан хөдөлгөөн, аюулгүй байдал,

- Нийгмийн эрүүд мэндийн үндэсний төвийн Полиомиелитийн үндэсний лабораторит хадгалагдаж байгаа халдвартай ийлдэс, сорьцын орсон гарсан хөдөлгөөн, аюулгүй байдал,

-  Стандарт хэмжил зүйн газрын Цаг, давтамжийн эталон лабораторийн  хамгаалалтын аюулгүй байдал

-  Үнэт металл сорьцын хяналтын газрыг  тус тус хариуцан ажиллаж байна.

Манай салбараас Нэгдсэн Үндэсний Байгууллагын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад харуулчин, ахлах ахлагч Б.Энхбаатар үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн.

Тус салбарт спортын дэд мастер-1, спортын зэрэгтэй-2 алба хаагч байна.

 

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна