/ Бидний тухай / Алба, салбар, хэсэг / Ус хангамжийн эх үүсвэр хамгаалах хоёрдугаар салбар / УС ХАНГАМЖИЙН ЭХ ҮҮСВЭР ХАМГААЛАХ 2 ДУГААР САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА

УС ХАНГАМЖИЙН ЭХ ҮҮСВЭР ХАМГААЛАХ 2 ДУГААР САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА

САЛБАРЫН ЗАХИРАГЧ АХМАД Г.МӨНХБАЯР

САЛБАР, САЛААНЫ ЗАХИРАГЧ НАР

АНГИЙН 15 КМ-ИЙН ЯВГАН МАРШ

АНГИЙН 2018 ОНЫ УРЛАГЫН ҮЗЛЭГТ ОРЖ, ТЭРГҮҮН БАЙР ЭЗЛЭВ.

 

 

 

УС ХАНГАМЖИЙН ЭХ ҮҮСВЭР ХАМГААЛАХ ХОЁРДУГААР

САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА 

Ус хангамжийн эх үүсвэр хамгаалах хоёрдугаар салбар нь анх 1974 онд “Усны эх булаг хамгаалах рот” нэртэйгээр Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газрын харьяанд Ундны усны эх булаг, усан сан, гүний худгуудын аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэйгээр байгуулагдсан байна. Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 172 дугаар тушаалаар Дотоодын цэргийн 805 дугаар хороонд гэрээт харуул хамгаалалтыг төвлөрүүлсэнээр Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтын салаа нэртэйгээр зохион байгуулагдсан.

1994 онд Онцгой чанга дэглэмтэй гяндангийн хамгаалалтыг Одон тэмдэгт тусгай хороонд шилжүүлж Нийслэлийн ус суваг ашиглалтын газрын “А” станц, Налайх дүүрэг дэх Дээд эх үүсвэрийн өргөх станц, усан санг хамгаалах болсоноор салбар болон өргөтгөсөн. Монгол улсын засгийн газрын 2008 оны 270 дугаар тогтоолоор Нийслэлийн ундны усны эх үүсвэрийг гүний худаг, цуглуулах шугам, усан сангуудын хамгаалах харуул хамгаалалтыг өргөтгөж, бүтцийн өөрчилөлт хийж ус суваг хамгаалах 1,2 дугаар салбар байгуулагдсан.

            Цагдаагийн албаны тухай хууль шинэчилэн батлагдаж 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 132 дугаар тушаалаар 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын 805 дугаар ангийн объект хамгаалах 2 дугаар хэсэг, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 641 дүгээр тушаалаар Хамгаалалтын 3 дугаар газрын объект хамгаалах 2 дугаар хэсэг, Монгол улсын их хурлын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар Дотоодын цэргийн тухай хууль шинэчилэн батлагдаж 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан Монгол улсын засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 280 дугаар тогтоолоор Дотоодын цэргийн 805 дугаар ангийн усан хангамжийн эх үүсвэр хамгаалах 2 дугаар салбар болон байгуулагдаж, усан сан, өргөх станц, гүний худаг, цуглуулах шугамийн хамгаалалтын зохион байгуулж байна.

            Ус хангамжийн эх үүсвэр хамгаалах 2 дугаар салбараас олон улсын энхийг дэмжих ажиллагаанд 18 алба хаагч оролцож байсан. Тус салбарт Монгол улсын харцага, ахмад Т.Амартүвшин, өсөх идэр начин, дэслэгч Б.Чинзориг, цэргийн заан, ахлах ахлагч О.Батжаргал зэрэг спортын алдартан ажиллаж байна.

Ус хангамжийн эх үүсвэр хамгаалах 2 дугаар салбар нь Нийслэлийн ус хангамжийн эх үүсвэрийн 13 объектыг харуулын 20 цэгээр хамгаалалтын зохион байгуулж байна.

Салбарын захирагчаар, ахмад Г.Мөнхбаяр, салааны захирагчаар, ахлах дэслэгч П.Оюунболд, ахмад П.Батзаяа, ахмад Б.Бямбадэмбэрэл, ахмад Э.Батбаяр нар ажиллаж байна.

 

 

 

  

 

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна