/ Бидний тухай / Алба, салбар, хэсэг / Ус хангамжийн эх үүсвэр хамгаалах нэгдүгээр салбар / УНДНЫ ЭХ ҮҮСВЭР ХАМГААЛАХ НЭГДҮГЭЭР САЛБАР

УНДНЫ ЭХ ҮҮСВЭР ХАМГААЛАХ НЭГДҮГЭЭР САЛБАР

 

Ус хангамжийн эх үүсвэр хамгаалах нэгдүгээр салбар нь анх 1974 онд “Усны эх булаг хамгаалах рот” нэртэйгээр Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газрын харьяанд Ундны усны эх булаг, усан сан, гүний худгуудын аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэйгээр байгуулагдаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 172 дугаар тушаалаар Дотоодын цэргийн 805 дугаар хороонд гэрээт харуул хамгаалалтыг төвлөрүүлсэнээр Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтын салаа нэртэйгээр зохион байгуулагдсан байна.

1994 онд Онцгой, чанга дэглэмтэй гяндангийн хамгаалалтыг Одон тэмдэгт тусгай хороонд шилжүүлж, Нийслэлийн Ус суваг ашиглалтын газрын “А” станц, Налайх дүүрэг дэх Дээд эх үүсвэрийн өргөх станц, усан санг хамгаалах болсоноор салбар болж, “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 132 дугаар тушаалаар 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын 805 дугаар ангийн Обьект хамгаалах нэгдүгээр хэсэг, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 641 дүгээр тушаалаар Хамгаалалтын гуравдугаар газрын Обьект хамгаалах нэгдүгээр хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар “Дотоодын цэргийн тухай хууль” шинэчилэн батлагдаж, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 280 дугаар тогтоолоор Дотоодын цэргийн 805 дугаар анги болон байгуулагдаж, усан сан, өргөх станц, гүний худаг, цуглуулах шугамын хамгаалалтыг зохион байгуулж байна.

Ус хангамжийн эх үүсвэр хамгаалах нэгдүгээр салбараас Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд 18 албан хаагч оролцож, төрийн дээд шагналаар 29 албан хаагч, Хууль зүйн яам болон Цагдаагийн байгууллагын шагналаар 135 албан хаагч шагнагдсан байна.

Салбарын захирагчаар хошууч М.Батнасан, дэд хурандаа Г.Чулуундаваа, дэд хурандаа П.Батсэргэлэн, дэд хурандаа Ч.Энхбаяр нар үр бүтээлтэй ажиллаж байв.

Одоо салбарын захирагчаар дэд хурандаа Ц.Энхболд, салааны захирагчаар дэслэгч В.Батхуяг, дэслэгч П.Адьяажав, дэслэгч С.Бат-Эрдэнэ нар ажиллаж байна.

Ус хангамжийн эх үүсвэр хамгаалах нэгдүгээр салбарт Монгол улсын гавьяат тамирчин, ахлах дэслэгч М.Бундмаа, Олон улсын шатрын их мастер, ахлагч А.Энхтуул, Монгол улсын харцага, ахлах дэслэгч Г.Алтангэрэл, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дэд ахлагч Б.Жавхлантөгс, буудлагын спортын дэд мастер, дэслэгч С.Бат-Эрдэнэ нар ажиллаж байна.

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна