/ Бидний тухай / Алба, салбар, хэсэг / Ангийн штаб / АНГИЙН ШТАБЫН ТАНИЛЦУУЛГА

АНГИЙН ШТАБЫН ТАНИЛЦУУЛГА

Дотоодын цэргийн тухай хууль, Монгол улсын цэргийн дүрэм, Засгийн газрын 2017 оны 283 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоодын цэргийн алба ажиллагааны дүрэм”, Дотоодын цэргийн командлагчийн 2018 оны А/01 дүгээр тушаал “Улсын онц чухал объектын хамгаалалтад тавигдах шаардлага”, А/02 дугаар тушаал “Дотоодын цэргийн үйл ажиллагааны журам”, А/06 дугаар тушаал /Дотоодын цэргийн анги, тусгай салбар/-т мөрдөх аюулгүйн ажиллагааны заавар”, мөн командлагчийн Дотоодын цэргийн алба ажиллагааг зохион байгуулах удирдамж, ангийн захирагчийн алба ажиллагааг зохион байгуулах тухай шийдвэр, захирамж, хоногийн тушаал, ангийн хөдөлмөрийн дотоод журам, төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг ангид зохион байгуулдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 281 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан “Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал объектын жагсаалт”-ын дагуу Дотоодын цэргийн 805 дугаар анги нь:

  1. Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга, байгууламж
  2. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн төв лаборатори,
  3. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лаборатори,
  4. Стандарт, хэмжил зүйн газрын төв болон Үнэт металлын сорьцын хяналтын байр зэрэг улсын онц чухал объектуудын хамгаалалтын удирдан зохион байгуулдаг.

Дотоодын цэргийн тухай хуулийн 11.1.4. шаардлагатай үед зарим объектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч ачаа тээшийг харгалзан хүргэх чиг үүргийн дагуу дараах хамгаалалтыг зохион байгуулдаг.

  1. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээврийн замд харгалзах хүргэх ажиллагааг төв, орон нутгийн цагдаагийн газар /хэлтэс/-тай хамтран аюулгүй байдлыг ханган хүргэх ажлыг зохион байгуулдаг.
  2. Цагдаагийн газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар зарим объектыг түр хугацаагар хамгаалж байна. Үүнд:

А. Цагдаагийн ерөнхий газрын төв байр.

Б. Цагдаагийн ерөнхий газрын хангалт үйлчилгээний төв.

В. Цагдаагийн ерөнхий газрын төв архив.

Г.  Цагдаагийн ерөнхий газрын зэвсгийн агуулах.

Д. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн байрны хамгаалалт.

Улсын онц чухал объектын хамгаалалтыг хариуцан ажиллаж байгаа ангийн удирдлагаас Дотоодыг цэргийн тухай хуулийн 12.3 дахь хэсэгт Анги, салбарын захирагч улсын онц чухал объектыг хамгаалахад объектын захиргаатай хамгаалалтын болон харилцан ажиллах гэрээ байгуулна. Мөн Засгийн газрын 2017 оны 283 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Дотоодын цэргийн алба-ажиллагааны дүрэм”-ийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3, 7.4 дэх заалтыг үндэслэн объектын хамгаалалтыг хэвийн зохион байгуулах зорилгоор хамгаалуулагч байгууллагын захиргаатай гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулдаг.

Хамгаалуулагч байгууллагын захиргаатай байгуулсан гэрээний дагуу улсын онц чухал объектуудад хамгаалалтын байгууламжийг бэхжүүлэх, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх орчин нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулдаг.

Анги, байгууллагаас улсын онц чухал объектын харуул хамгаалалтыг зохион байгуулах хүрээнд хамгаалж байгаа объектын онцлогт тохирсон, үүрэг гүйцэтгэх албан тушаалтан бүрийн эрх, үүрэг, хориглох зүйлс, хүч нэмэгдүүлэн хамгаалах болон зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх журмыг тусгасан “Объект хамгаалах харуулын заавар”-ыг боловсруулан мөрдүүлдэг.

Хамгаалж байгаа объектод хүн, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх журмыг хамгаалуулагч байгууллагын захиргаатай хамтран тогтоож, хэрэгжилтийг ханган ажилладаг.

 

АНГИЙН ШТАБ

 

 

 

 


 

New layer...
New layer...
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна