/ Мэдээ мэдээлэл / Соёл урлаг / ДЭЭЛТЭЙ МОНГОЛ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

ДЭЭЛТЭЙ МОНГОЛ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Монголын уламжлалт баяр XVII жарны тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан “Дээлтэй монгол” өдөрлөг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдан явагдлаа.

Тус өдөрлөгийн үеэр

-“Нийтийн монгол дууг хэн сайн дуулах вэ?”,

-“Сээр цохих”,

-“Нийтийн монгол бөх”,

-“Сайхан дээл” шалгаруулах тэмцээн тус тус зохион байгуулагдсан.

 -“Нийтийн монгол дууг хэн сайн дуулах вэ?” тэмцээнд Ундны эх үүсвэрийг хамгаалах 2 дугаар салбарын харуулчин, дэд ахлагч М.Давааням,

 -“Сээр цохих” тэмцээнд Ундны эх үүсвэрийг хамгаалах 2 дугаар салбарын эргүүлийн офицер ахлах ахлагч З.Эрдэнэбаяр,

 -“Нийтийн монгол” бөхийн тэмцээнд Харуул хамгаалалтын салбарын эргүүлчин дэд ахлагч Б.Мөнхбаатар түрүүлж, Ундны эх үүсвэрийг хамгаалах 1 дүгээр салбарын харуулчин ахлагч Э.Занданбал үзүүрлэсэн,

-“Сайхан дээл” шалгаруулах уралдаанд Харуул хамгаалалтын салбарын эргүүлчин, ахлагч Б.Батхонгор нар түрүүлж ангийн захирагчийн өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдсан.

Өдөрлөгийн арга хэмжээнд идэвхитэй оролцсон нийт алба хаагчдад эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна