/ Мэдээллийн ил тод байдал / Хүний нөөц / ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД  АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН  ШАЛГАЛТЫН ЗАР

Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс  цагдаагийн байгууллагын төрийн тусгай  албан тушаалын сул орон тоог тус албан тушаалд анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж,  нөхөх  мэргэшлийн шалгалтыг 2016 оны 09 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд  зохион байгуулах гэж байна.  

Зарлагдаж байгаа ажлын байр /албан тушаал/-д тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангаж байгаа болон мөн хуульд заасан үндэслэлээр албанаас хүсэлтээрээ чөлөөлөгдсөн иргэд зарласан сул орон тоонд өрсөлдөхөөр бүртгүүлэх эрхтэй.

Цагдаагийн төв байгууллагын харьяа нэгж, нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын саатуулах байрны эмч, барилгын эдийн засагч, төсвийн ахлах мэргэжилтэн, аж ахуй, барилга ашиглалтын мэргэжилтэн, хувцасны ахлах мэргэжилтэн, мэдээлэл, технологийн ахлах инженер, сүлжээний инженер, холбооны инженер, цахилгааны инженер, холбоо мэдээллийн инженер, теле хяналтын инженер, мэдээлэл, технологийн оператор, мэдээлэл хүлээн авагч, хэв журмын болон харуулын цагдаа, цагдаа-жолооч, цагдаа-зохицуулагч, нярав, бичиг хэргийн эрхлэгч-бичээч, тооцооны нягтлан бодогч, засварчин, сэтгэл зүйч, тогооч, сувилагч, уран сайхны удирдаач-найруулагч, бүжгийн багш бүжиг дэглээч, хөгжимчин, дуучин, бүжигчин, малын эмч, шуурхай удирдлагын хэлтэс /103/-ийн ахлах зохицуулагч зэрэг нийт 167 ажлын байрыг нээлттэй зарлаж, иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах замаар сул орон тоог нөхнө.

Зарласан ажлын байр тус бүрт тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт, сул ажлын байрны тоог Цагдаагийн байгууллагын цахим хуудсанд байрлуулсан тул Та бүхэн энд дарж үзнэ үү.

 

                  Бүртгэл 2 үе шаттай явагдана. Үүнд:

 

Нэгдүгээр үе шат:

Цагдаагийн байгууллагын сул ажлын байранд өрсөлдөх Улаанбаатар хотын харьяалалтай иргэд Улаанбаатар хотын цагдаагийн газарт, орон нутгийн иргэд оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагад 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд бүртгүүлж, судалгаанд хамрагдана.

                

           Хоёрдугаар үе шат: Судалгаанд хамрагдсан иргэдийг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр /Даваа гараг/-ийн 10.00 цагаас Хамгаалалтын хоёрдугаар газар /хуучнаар Дотоодын цэргийн 05 дугаар анги/-т зохион байгуулагдах нэгдсэн бүртгэлд хамруулж, шалгалтад орох эрх олгоно.

 

                 Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:

  •   Өргөдөл
  • Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу бүрэн бичсэн байх);
  • Дээд боловсролын диплом; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • Цагдаагийн мэргэжлийн сургалт төгссөн бол түүнийг гэрчлэх гэрчилгээ; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • Эмчийн орон тоонд өрсөлдөх иргэдийн хувьд хүчин төгөлдөр эмчлэх эрхийн гэрчилгээ; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  •  3 үеийн түүх;
  • Бүрэн дунд боловсролтой бол түүнийг гэрчлэх албан ёсны баримт, сурагчийн хувийн хэрэг;
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт;
  • Ажиллаж  байсан бол ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа,
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • 3х4, 4х6 хэмжээний 4% зураг;

 

         Шаардлагатай гэж үзвэл иргэнээс нэмэлт материал гаргуулан авна. 

 

Бичиг баримт дутуу бүрдүүлсэн, зарлагдсан  ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй иргэдийг судалгаанд хамруулахгүй. Мөн цагдаагийн байгууллагад бүртгүүлж, судалгаанд хамрагдаагүй  иргэнд шалгалтад орох эрх олгохгүй болохыг анхаарна уу.

 

Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

 

Шалгалт Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам”-ын дагуу явагдана. Журмыг цагдаагийн байгууллагын www.police.gov.mn цахим хаяг болон ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвийн facebook хаяг, орон нутгийн цагдаагийн байгууллагын цахим хаягууд дээр тус тус байршуулсан тул Та бүхэн бүртгэлтэй холбоотой болон холбогдох бусад мэдээлэлтэй дэлгэрэнгүй танилцана уу.

Мэргэшлийн шалгалттай  холбоотой асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн 70114906дугаарын утсаар холбогдож,  лавлагаа, мэдээлэл авч болно.

 

 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна