/ Мэдээ мэдээлэл / Ярилцага / ХАЛУУН СЭТГЭЛ

ХАЛУУН СЭТГЭЛ

        ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны "Хамгаалалтын 3-р газар" -ын ахлагч А.Ариунболд нь туул гол дагуух Улсын онц чухал объектын хамгаалалтад үүрэг гүйцэтгэдэг байхдаа гэр шатасны улмаас очих газаргүй хог түүж оромж бариад бургасанд амьдрах Бямбасүрэн эгч, Энхбаяр ах хоёрыг олж мэдсэн юм. Тэрээр ийм хүнд амьдарч байгаа хоёрыг хараад сэтгэл нь өвдөж гэр оронтой болгох гэж хэдэн хоног явсан боловч аргыг эс олоод цөхөрч явахдаа бидэнтэй таарч учир байдлаа учирлан хэлсэн билээ. Хууль дүрмэндээ тусгай хамгаалалтын газар айл байлгаж болохгүйг мэдэж байгаач шууд хөөчихөж чадахгүй ийнхүү хамаг л хүчээ дайчилжээ. Тэр битий хэл эмний мөнгө өгөхөд нь Бямбасүрэн эгч маань баярласандаа уйлж дуулан эмээ аваад гарынх нь хаван буусан гэж ярьж байлаа. Албан үүргээ нэр төртэй биелүүлж яваа мундаг залуудаа ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

МАРГААШ АХ ЭГЧ ХОЁР МААНЬ 5 ХАНАТАЙ ГЭРТЭЙ БОЛХООР БОЛСОН.

http://agshin.mn/index.php?newsid=1900

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна