/ / “Гэр бүл-Хүүхдийн аюулгүй байдал”

“Гэр бүл-Хүүхдийн аюулгүй байдал”

Тус ангийн нэгдсэн арга хэмжээний өдөр буюу энэ оны 06 дугаар сарын 07-ны Мягмар гарагт ангийн бие бүрэлдэхүүнийг нэгтгэж төрийн далбаа мандуулж, ангийн байлдааны тугийг залж, цэргийн тангараг давтан, жагсаалын бэлтгэл хийх, удирдлагаас өгсөн тушаал, шийдвэр, мэдээллийг танилцуулж, нэмэлт үүрэг, ажлын чиглэл өгөв.
Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй “Хорт зуршлаас татгалзаж сайнаар үлгэрлэе”, Дотоодын цэргийн штабаас явуулж байгаа “Соёлыг түгээе” аяны хэрэгжилтийг хангах зорилгоор тус ангид энэ оны 06 дугаар сард “Хайрлагдсан хүүхэд” дэд аяныг өрнүүлж, Гэр бүл судалгаа боловсролын үндэсний хүрээлэнтэй хамтран “Гэр бүл-Хүүхдийн аюулгүй байдал” сэдвээр 1 цагийн мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна