“Тэрбум мод” үндэсний хөтөлбөр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд энэ оны 05 дугаар сарын 12-ний өдөр Хан-уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд уулын “Арцатын ам”-нд тус ангийн 100 алба хаагч мод тарих заавар зөвлөмжийн дагуу 426 ширхэг улиас модыг тарьж суулгуулах ажлыг зохион байгуулав.
Тус арга хэмжээний хүрээнд УСУГ-ын туслалцаа дэмжлэгийг авч, 2 автомашинаар 10 тонн /хонуулан зөөлрүүлсэн/ зөөврийн усыг мод тарихад ашиглалаа.