Цэргийн анхан шатны бэлтгэл сургалтын нээлт
2022 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар ангид татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдад “Цэргийн анхан шатны бэлтгэл эзэмшүүлэх сургалт”-ын нээлтийг 2022 оны 05 дугаар сарын 10-ний өдөр зохион байгууллаа. Нээлтэд Дотоодын штабын сургалт, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа М.Батзориг, бэлтгэл дэд хурандаа П.Баасанжав нар болон ар гэрийн төлөөлөл оролцлоо.