/ / ТАЙЛАНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

ТАЙЛАНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

   Тус ангийн 2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг энэ оны 12 дугаар сарын 24-ний Мягмар гарагт ангийн соёлын төвд зохион байгуулж, 314 алба хаагч хамрагдав.

  Хурлын үеэр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/246 дугаар тушаалаар батлагдсан “Тэргүүний шилдэг алба хаагч шалгаруулах /код-133/”-ын үндэслэн Төрийн алба хаагчийн 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтээр хамт олноо хошуучлан, хуулиар хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж, эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл үр бүтээл гаргасан дараах алба хаагч, хамт олныг оны Хөдөлмөрийн тэргүүний алба хаагч, Ажил мэргэжлийн шилдэг  алба хаагч, Оны онцлох алба хаагч, Оны спортын аварга хамт олон, Оны тэргүүний хамт олон-оор тус тус шалгаруулж, шагнаж урамшуулав. Үүнд:

    Хөдөлмөрийн тэргүүний алба хаагчдаар Улаанбаатар хотын Ус хангамжийн эх үүсвэрийг хамгаалах нэгдүгээр салбарын эргүүлийн офицер, ахмад Отгонхишигийн Дашням,

   Улаанбаатар хотын Ус хангамжийн эх үүсвэрийг хамгаалах хоёрдугаар харуулчин, ахлах ахлагч Эрдэнэтогтохын Ган-Эрдэнэ,

      “Хамгийн бүтээлч алба хаагч”-аар Улаанбаатар хотын Ус хангамжийн эх үүсвэрийг хамгаалах нэгдүгээр салбарын харуулчин, ахлагч Баатарын Бямбадорж,

      “Хамгийн сонор сэрэмжтэй алба хаагч”-аар Ангийн штабын харуулчин, ахлах ахлагч Ганбатын Цогт-Эрдэнэ,

        “Тамирчин”-аар Хамгаалалтын салбарын харуулчин,  дэд ахлагч Цэрэнбатын Мөнхбаатар,

      “Хамгийн олон цаг үүрэг гүйцэтгэсэн алба хаагч”-аар Харуул, хамгаалалтын салбарын эргүүлчин, ахлах ахлагч Батсонгуулийн Янсан,

      “Ажил мэргэжлийн шилдэг офицер”-оор Улаанбаатар хотын Ус хангамжийн эх үүсвэрийг хамгаалах нэгдүгээр салбарын эргүүлийн офицер, ахмад Галсанжавын Төгсжавхлан,

      “Ажил мэргэжлийн шилдэг ахлагч”-аар Улаанбаатар хотын Ус хангамжийн эх үүсвэрийг хамгаалах хоёрдугаар салбарын харуулчин, ахлах ахлагч Янживын Гантөмөр,

      “Ажил мэргэжлийн шилдэг эргүүлчин ахлагч”-аар Харуул, хамгаалалтын салбарын эргүүлчин, ахлах ахлагч Бадамын Гүнчин-Эрдэнэ,

       “Ажил мэргэжлийн шилдэг жолооч”-оор Ар талын жолооч, ахлах ахлагч Батцэндийн Чинзориг,

      “Ажил мэргэжлийн шилдэг харуулчин”-аар Улаанбаатар хотын Ус хангамжийн эх үүсвэрийг хамгаалах хоёрдугаар салбарын харуулчин, ахлах ахлагч Баттулгын Мөнхбаяр,

       “Ажил мэргэжлийн шилдэг гэрээт ажилтан”-аар Үйлчлэгч Дамбын Бямбасүрэн,

    ”Оны тэргүүний спортын аварга хамт олон”-оорУлаанбаатар хотын Ус хангамжийн эх үүсвэрийг хамгаалах нэгдүгээр салбар,

     ”Оны тэргүүний хамт олон”-оорНийгмийн эрүүл мэндийн төв лаборатори, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лаборатори, Стандарт хэмжил зүйн газар, Цагдаагийн ерөнхий газрын төв байр, Санхүү аж ахуйн албаны Хангалт үйлчилгээний төвийн хамгаалалтын салбарын хамт олон тус тус шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнав.

       Ангийн захирагчийн 2019 оны Б/188 дугаар тушаалаар нэр бүхий 50 алба хаагчийг “Баярын бичиг” үнэ бүхий зүйлээр шагнаж, 0-5 настай хүүхэдтэй 60 алба хаагчдад шинэ жилийн бэлэг гардуулав.

      Мөн Цагдаагийн ерөнхий газрын санхүү, аж ахуйн албаны баярын бичиг, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын баярын бичиг, Эрүүгийн цагдаагийн албаны баярын бичиг, Мөрдөн байцаах албаны баярын бичиг, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны баярын бичиг, Цагдаагийн ерөнхий газар мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны баярын бичиг, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спортын хорооны баярын бичиг,  Хангалт үйлчилгээний төвийн баярын бичиг, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын баярын бичиг, Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын баярын бичиг болон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын “Хүндэт тэмдэг”-ээр нэр бүхий алба хаагчдыг шагнагдав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна