/ / ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНАГДЛАА.

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНАГДЛАА.

   Тус ангийн хамт олны гавъяа зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж “Цэргийн гавъяаны одон”-гоор шагнагдаж ёслолын ажиллагаа 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ангийн жагсаалын талбай дээр болж Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулгыг хүндэт харуул жагсан угтаж авлаа. 

     Уг ёслолын ажиллагаанд Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга, Улсын их хурал, засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат болон ангийн үе үеийн удирдлагууд бусад зочид төлөөлөгчид оролцлоо.

     Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга “Цэргийн гавъяаны одон” гардуулж хэлсэн үгэндээ "Монголын төр цэргийн гавьяагаар шагнаж байгаа нь Дотоодын цэргийн 805 дугаар ангийн түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмадууд, алба хаагчдын гавьяа зүтгэлийг үнэлж байгаагийн илэрхийлэл юм. Цаашид ололт амжилтаа бататган төрийн хуулийг чанд сахиж, үндэсний аюулгүй байдлыг ханган, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн төлөө боломж, нөхцөлөө дайчлан ажиллана гэдэгт итгэл төгс байна. Дотоодын цэргийн байгууллагын нийт алба хаагч, ахмад ажилтан та бүхэнд чин сэтгэлийн халуун баярыг дахин хүргэж, амжилт хүсэхийн ялдамд албаныхаа нэрийг үргэлж өндөрт өргөж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье “Дотоодын цэргийн суу алдар, сүр хүч, сүлд хийморь үүрд мандан бадрах болтугай” гэж цохон тэмдэглэв.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна