/ Мэдээ мэдээлэл / Мэдээ мэдээлэл / ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

     Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2019 оны “Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө батлах тухай” А/19 дүгээр тушаал, Зөв хэвшил хандлага 2 аяны хэрэгжилтийг хангах зорилгоор ангийн 2019 оны аварга шалгаруулах “Гар бөмбөг”-ийн тэмцээнийг энэ оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын “Хүч спорт хороо”-нд зохион байгуулав.

    Тус тэмцээнд эрэгтэй 8, эмэгтэй 2 нийт 10 багийн тамирчид авхаалж самбаа, хурд, хүчээ сорьж оролцсоноос: Тэргүүн байранд Ус хангамжийн эх үүсвэр хамгаалах хоёрдугаар салбар, Дэд байранд Ар тал, Хүний нөөц соёл хүмүүжлийн хамтарсан баг, Гутгаар байранд Харуул, хамгаалалтын салбарын баг, Эмэгтэйчүүдийн төрөлд Салбарын баг тэргүүн байр, Штабын баг дэд байранд шалгарч, шилжин явах цом, алт, мөнгө, хүрэл медаль өргөмжлөлөөр шагнав. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна