/ / ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

      Тус анги нь “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээврийн замд харгалзан хүргэх ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал сэдэвт уулзалт өдөрлөг”-ийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвтэй хамтран, хамгаалуулагч байгууллагын 17 ажилтан, албан хаагчдыг оролцуулан 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулав. 

            Уг өдөрлөг арга хэмжээний үеэр “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээврийн замд харгалзан хүргэх ажиллагаанд мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчин”, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын хамтарсан 2015 оны А/32, 231 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн үед мөрдөх аюулгүй ажиллагааны журам”-ын хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдал, “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээврийн замд харгалзан хүргэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал” зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийж танилцуулав.

            Мөн уулзалт өдөрлөгийн үеэр хамгаалуулагч байгууллагын ажилтан, албан хаагчдад ангийн “Дайчин алдарын танхим” болон галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл, албаны дүрэмт хувцас, холбооны техник хэрэгсэл болон анги, салбарыг танилцуулж, хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийг  сурталчилж, арга хэмжээнд оролцсон ажилтан, алба хаагчдаас “Сэтгэл ханамж”-ийн судалгааг авч дүнг нэгтгэлээ.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна