/ / ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ 110 УТСЫГ ШИНЭЭР НЭЭЛЭЭ

ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ 110 УТСЫГ ШИНЭЭР НЭЭЛЭЭ

Авлигатай тэмцэх газраас гомдол, мэдээлэл хүлээн авах 110 дугаарын утсыг ажиллуулж эхэллээ. Энэ утсаар авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, холбогдох зөрчил гаргасан албан байгууллага, албан тушаалтныг шалгах юм.

110 дугаарын утсаар албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэг болон төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүй, авлигын гэмт хэргийн талаарх мэдээллийг ажлын өдрүүдэд 08.30-17.30 цагийн хооронд үнэ төлбөргүй хүлээн авна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна