/ / “ЦЭНГЭЭНТ БҮЖИГ”-ИЙН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

“ЦЭНГЭЭНТ БҮЖИГ”-ИЙН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

     Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2019 оны “Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө батлах тухай” А/19 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор ангийн 2019 оны аварга шалгаруулах “Цэнгээнт бүжиг”-ийн тэмцээнийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тус ангийн соёлын төвд зохион байгуулж явууллаа.

      Хамтлагууд авхаалж самбаагаа сорьж оролцсоноос: Тэргүүн байранд ангийн штаб, Дэд байранд Ус хангамжийн эх үүсвэр хамгаалах хоёрдугаар салбарын хамтлаг шалгарч, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнав.

      Шүүгчээр Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын бүжигчин цагдаагийн ахлах ахлагч Э.Ундраа, Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан, дуучин Б.Жавхлан төгс нар ажиллалаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна