/ / “АХМАД ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБ, ДОТООДЫН ЦЭРГИЙН 805 ДУГААР АНГИАС ЧӨЛӨӨНД ГАРСАН АХМАД ДАЙЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

“АХМАД ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБ, ДОТООДЫН ЦЭРГИЙН 805 ДУГААР АНГИАС ЧӨЛӨӨНД ГАРСАН АХМАД ДАЙЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

    Дотоодын цэргийн 805 дугаар анги Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төрөөс ахмад настны талаар авч хэрэгжүүлж байгаа бодлогыг хэрэгжүүлэх, анги, байгууллагын залгамж халаа болсон залуу хойч үеийг соён гэгээрүүлэх, сургаж хүмүүжүүлэх үйл хэрэгт мэдлэг чадвар, оюун ухаан, итгэл сэтгэлээ харамгүй зориулсан ахмад дайчдаараа бахархан тэдний алдар гавьяаг дурсах зорилгоор “Ахмадын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” нийт хоёр хөтөлбөр гарган дараах ажил, арга хэмжээг зохион байгуулан ажиллаа. 

1. Монгол Улсынхаа бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, төр ард түмнийхээ өмнө хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн Дотоодын цэргийн штаб, Дотоодын цэргийн 805 дугаар ангиас чөлөөнд гарсан үе үеийн ахмад ажилтнууддаа 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдөр ангийн жагсаалын талбайд байлдааны тугийн хамт дэлгээ жагсаалаар бие бүрэлдэхүүн хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

2. Батлагдсан хөтөлбөрийн дагуу Монгол Улсын төрийн далбаа мандуулах, Цэргийн тангараг давтах ёслолын ажиллагааг ангийн жагсаалын талбайд зохион байгууллаа. Ёслолын ажиллагаанд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат, Цагдаагийн сүлд чуулгын дарга, цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэн, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дарга, хурандаа Г.Ганхуяг, чөлөөнд байгаа хурандаа Д.Чулуун, хурандаа Д.Далай, бэлтгэл хурандаа У.Бат-Эрдэнэ, бэлтгэл хурандаа Ж.Цогтбаатар, бэлтгэл дэд хурандаа Д.Цэгмэд, бэлтгэл хошууч Х.Нарантуяа, ахмад ажилтан Д.Дамдинжав нар оролцлоо. Уг арга хэмжээний хүрээнд Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг тохиолдуулан Дотоодын цэрэгт ажиллаж байсан ахмад дайчдын төлөөллийг “Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойн медаль”-иар шагнасныг гардуулав.

3. Мөн энэхүү арга хэмжээтэй хамтатгаж дотоодын цэргийн салбарын анхны эмэгтэй  захирагчаар ажиллаж байсан бэлтгэл хошууч Х.Нарантуяагийн хөдөлмөр алдрыг тэмдэглэн өнгрүүллээ.

            Хүндэтгэлийн арга хэмжээнд УГЗ, хөгжмийн зохиолч, профессор, Монголын консерванторын захирал Ц.Пүрэвхүү, МУГЖ Х.Үнэнхүү, МУСТА Н.Гантулга Паурлифтингийн дэлхийн 4 удаагийн аварга, ОУХМ дэд хурандаа З.Мөнх-Эрдэнэ, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дарга, хурандаа Г.Ганхуяг, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын бие бүрэлдэхүүн хүрэлцэн ирж, Дотоодын цэргийн ахмад үеийн төлөөллүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлж, урлагийн хэсэгчилсэн тоглолт сонирхуулсан.

4. Мөн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн ахмад дайчдыг хүндэт зочдын хамт ангийн байрлалд зоог барьж, хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулав. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна