/ / ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГААС ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ IX ЭЭЛЖИНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ АЛБА ХААГЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГААС ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ IX ЭЭЛЖИНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ АЛБА ХААГЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас энхийг дэмжих ажиллагааны IX ээлжинд үүрэг гүйцэтгэх алба хаагчдад хүндэтгэл үзүүллээ

Өмнөд Судан Улсад Нэгдсэн үндэстний байгууллагын энхийг дэмжих ажиллагааны IX ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх, үдэн гаргах үйл ажиллагаа өнөөдөр /2019.09.20/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Цагдаа хөшөө”-нд зохион байгуулагдлаа.

Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, Дотоодын цэргийн анги, байгууллагын захирагч, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хэлтсийн дарга нар оролцлоо.

Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэх алба хаагчид цагдаа, дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр энхийг дэмжих ажиллагаанд оролцох алба хаагчдад дурсгалын зүйл гардуулсан юм.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна