/ Мэдээ мэдээлэл / Мэдээ мэдээлэл / ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИД 30 КИЛОМЕТРИЙН ЯВГАН МАРШ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИД 30 КИЛОМЕТРИЙН ЯВГАН МАРШ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид  30 километрийн явган марш зохион байгууллаа

Дотоодын цэргийн 805 дугаар ангийн бие бүрэлдэхүүн “Албаны сургалтын хөтөлбөр”-ийн дагуу 30 километрийн явган маршийг Налайх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дээд эх үүсвэр”-ийн хамгаалалтын бүсэд зохион байгууллаа.

Явган маршийг зохион байгуулснаар цэргийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг хангах, тэсвэр хатуужил, үүрэг гүйцэтгэх чадамжийг дээшлүүлэх, цэргийн биеийн тамирын бэлтгэлийг сайжруулах үр дүнтэй юм.

Явган маршид нийт 269 алба хаагч хамрагдаж, “Байгалийн саад туулах”, “Гар гранат шидэх”, “Галын бэлтгэлийн норматив”, “Харуулын бэлтгэлийн норматив”-уудыг хийж гүйцэтгэж, тохируулах зааг бүрт төрөл бүрийн хөгжөөнт тэмцээнүүдийг зохион явууллаа.

Сургалтын хөтөлбөрийн хүрээнд улирал бүр 10 км, хагас жил бүр 30 километрийн явган маршийг зохион байгуулах юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна