/ Мэдээ мэдээлэл / Мэдээ мэдээлэл / ДОТООДЫН ЦЭРГИЙН 805 ДУГААР АНГИ “ОРОЙН НЭГДСЭН ТООЛЛОГО” ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ДОТООДЫН ЦЭРГИЙН 805 ДУГААР АНГИ “ОРОЙН НЭГДСЭН ТООЛЛОГО” ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дотоодын цэргийн 805 дугаар анги “Оройн нэгдсэн тооллого” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгууллаа

Ард түмнийхээ амар тайвны манаанд зогсч, улс орныхоо дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа Дотоодын цэргийн 805 дугаар анги “Оройн нэгдсэн тооллого” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Энэ үеэр нийт алба хаагч, ажилтнуудын дунд “Байт сурын харваа”, “Шилдэг залуу бөх”-ийн барилдааныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, “Одон бөмбөг”, “Дартс”, “АХА” тэмцээнийг ангийн байрлалд зохион байгуулжээ.

Мөн энэ үйл ажиллагааны үеэр албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан хурандаа Б.Батсүх, ахлагч С.Ганзориг агсан нарынхаа гавъяа, дурсгалыг мөнхжүүлэх, эргэн дурсаж, шинэ залуу алба хаагчдад тэдний түүх намтар, гавьяа зүтгэлийг танилцуулан энэхүү үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн ар гэрийн төлөөлөлд хамт олны зүгээс хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйлийг хадгалуулсан юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна