/ / АНГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ДАРТС”-ЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

АНГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ДАРТС”-ЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

     Хамгаалалтын салбарын нэрэмжит 2019 оны ангийн аварга шалгаруулах “Дартс”-ын тэмцээнийг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулж явуулав.

     Тэмцээний шүүгчээр Монголын дартс сонирхогчдын холбооны Дартсын олон улсын хэмжээний мастер М.Эрдэнэ, С.Мөнгөнчимэг, Э.Мөнхжин нар ажиллав.

     Тэмцээнд нийт 30 тамирчин оролцож хурд, хүч, авхаалж самбаагаа сорисноос эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байранд Штабын орлогч, хамгаалалт төлөвлөлтийн ахлах офицер, хошууч Б.Бекболат, дэд байранд Цэргийн албаны зохион байгуулалт, сургалт хариуцсан ахлах офицер, ахмад Н.Болд, гутгаар байранд Ус хангамжийн эх үүсвэр хамгаалах хоёрдугаар салбарын захирагч, хошууч Ш.Болдбаатар орсон бол эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрыг Мөнгөн хөрөнгө, үнэт цаасны нярав, ахлагч Э.Солонго, дэд байрыг Ус хангамжийн эх үүсвэр хамгаалах нэгдүгээр салбарын оператор харуулчин, дэд ахлагч Д.Эрдэнэсүрэн, гутгаар байрыг Соёлын төвийн дарга, дэслэгч О.Сангачамаа нар тус тус эзэлсэн.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна