/ / "БАЙТ ХАРВАА"-НЫ ТЭМЦЭЭН ЯВУУЛАВ.

"БАЙТ ХАРВАА"-НЫ ТЭМЦЭЭН ЯВУУЛАВ.

       Монгол улсын засгийн газрын 2019 оны “Журам батлах тухай” 204 дүгээр тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдал, тэмдэглэлтөдөр”-ийн жагсаалтын дагуу “Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх, алба хаагчдын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр алба хаагчдын дунд “Байт харваа”-ны тэмцээнийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Байт харваа”-ны талбайд зохион байгуулж явууллаа.

      Тэмцээнд алба салбаруудаас тус бүр нэг алба хаагч нийт 8 алба хаагч оролцож хурд, хүч, авхаалж, самбаагаа сорьсноос тэргүүн байранд Ус хангамжийн эх үүсвэр хамгаалах хоёрдугаар салбарын харуулчин, дэд ахлагч А.Бат-Ялалт, дэд байранд Хүний нөөцийн ахлах офицер, ахмад Б.Алтангэрэл нар эзэлсэн. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна