/ / ҮНДЭСНИЙ БӨХИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

ҮНДЭСНИЙ БӨХИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

          Монгол улсын засгийн газрын 2019 оны “Журам батлах тухай” 204 дүгээр тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдал, тэмдэглэлтөдөр”-ийн жагсаалтын дагуу “Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх, алба хаагчдын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр алба хаагчдын дунд “Үндэсний бөх”-ийн тэмцээнийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд зохион байгуулж явууллаа.

          Тэмцээнд алба салбаруудаас нийт 32 алба хаагч оролцож хурд, хүч, авхаалж, самбаагаа сорив.

       Бөхийн хөлийн цэцээр Монгол улсын харцага, ахмад Т.Амартүвшин, Монгол улсын өсөх идэр начин, дэслэгч Б.Чинзориг, Аймгийн арслан, ахлах ахлагч О.Батжаргал нар ажиллав.

          Түрүүнд Ус хангамжийн эх үүсвэр хамгаалах хоёрдугаар салбарын харуулчин, дэд ахлагч Б.Тайванбаяр, үзүүрт Ус хангамжийн эх үүсвэр хамгаалах нэгдүгээр салбарын харуулчин, дэд ахлагч Лхавгадэмбэрэл, шөвгийн дөрөвт Харуул хамгаалалтын салбарын эргүүлчин, ахлах ахлагч Б.Гүнчин-Эрдэнэ, Ус хангамжийн эх үүсвэр хамгаалах хоёрдугаар салбарын харуулчин, дэд ахлагч Х.Бат-Эрдэнэ нар тус тус орсон байна. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна