ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ.
Монгол Улсын нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.6. дугаар заалт, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2019 оны “Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө батлах тухай” А/19 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор тус ангийн алба хаагчдын хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг энэ оны 05 дугаар сарын 31-ны өдөр тус ангийн байрлалд зохион явуулав.
Арга хэмжээний үеэр алба хаагчдын хүүхдүүд болон Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын уран бүтээлчидтэй хамтран урлагийн тоглолт хийж, хүүхдүүдийн дунд шатар, дуу, бүжиг, шүлэг, дээс тоглох, гар зургийн уралдаан, машины уралдаан болон бусад хөгжөөнт тэмцээнүүдийг зохион байгуулав.
Мөн алба хаагчдын хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчлэх түргэн хоолны цэг байгуулж амттан, ундаа, үзэмчний шүүс, зайрмаг, хөөсөн чихэр болон бусад амттанаар үйлчлэв.
Алба хаагчдаас 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийнхэнд ангийн захирагчийн талархал баярын мэндчилгээг хүргүүллээ. Арга хэмжээнд 168 алба хаагчдын 315 хүүхэд оролцов.