“ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-ААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛГЭВ.
Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2019 оны “Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө батлах тухай” А19 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах, дотоодын цэргийн үйл ажиллагааны журам, бусад холбогдох эрх зүйн актуудыг сурталчлах, албанд мөрдүүлж хэрэгжилтийг хангах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Наранбаатартай хамтарч “Зөрчлийн тухай хууль” сэдвээр 1 удаагийн 1 цагийн мэдээлэл сурталчилгааны ажлыг 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр бие бүрэлдэхүүний дунд зохион байгуулж 165 алба хаагч хамрагдсан.