/ / МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “ШИЛДЭГ САЛААНЫ ЗАХИРАГЧ, САЛАА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “ШИЛДЭГ САЛААНЫ ЗАХИРАГЧ, САЛАА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Дотоодын цэргийн 805 дугаар ангийн 2019 оны Шилдэг салааны захирагч, салаа шалгаруулах удирдамжийн хүрээнд салаадуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдрөөс 03 дугаар сарын 15-ны өдрийн хүртлэх хугацаанд үндсэн 3 үе шатаар зохион байгуулан явууллаа.

Тэмцээнд ангийн штабын салааг Хамгаалалт, төлөвлөлт хариуцсан офицер, ахлах дэслэгч Ө.Мөнхбат,

Ангийн ар талын салааг Шалгах механик, дэслэгч Т.Ганзүрх,

Ус хангамжийн эх үүсвэр хамгаалах нэгдүгээр салбарын салаануудыг салааны захирагч, дэслэгч П.Адъяажав, дэслэгч С.Бат-Эрдэнэ, дэслэгч В.Батхуяг,

Ус хангамжийн эх үүсвэр хамгаалах хоёрдугаар салбарын салаануудыг салааны захирагч, ахмад Э.Батбаяр, ахмад Б.Бямбадэмбэрэл, ахмад П.Батзаяа, ахлах дэслэгч, П.Оюунболд,

Хамгаалалтын салбарын салаануудыг салааны захирагч, ахмад Ж.Ариунболд, ахмад Б.Наранжаргал, дэслэгч Д.Ганбаатар,

Харуул, хамгаалалтын салбарын салааны захирагч, ахмад Б.Энхжин нар оролцов.

Удирдамжийн хүрээнд үндсэн 3 үе шатаар зохион байгуулан явуулахад Ус хангамжийн эх үүсвэр хамгаалах хоёрдугаар салбарын салааны захирагч, ахлах дэслэгч П.Оюунболд захирагчтай нэгдүгээр салааны хамт олон “Тэргүүн байр”,

Ус хангамжийн эх үүсвэр хамгаалах хоёрдугаар салбарын салааны захирагч, ахмад Э.Батбаяр захирагчтай дөрөвдүгээр салааны хамт олон “Дэд байр”,

Штабын хамгаалалт төлөвлөлт хариуцсан офицер, ахлах дэслэгч Ө.Мөнхбат захирагчтай штабын салааны хамт олон “Гутгаар байр”-д шалгарсан амжилттай оролцов.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна