“ГИЙР ӨРГӨЛТ”-ИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ
Монгол цэргийн өдрийг тохиолдуулан ангийн 2019 оны аварга шалгаруулах “Гийр өргөлт”-ийн тэмцээнийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр амжилттай зохион байгуулж Тэргүүн байрыг Ус хангамжийн эх үүсвэр хамгаалах 1 дүгээр салбарын харуулчин, ахлагч Ө.Нарангэрэл, Дэд байрыг Харуул хамгаалалтын салбарын эргүүлчин, дэд ахлагч З.Өсөхбаяр, Гутгаар байрыг Ус хангамжийн эх үүсвэр хамгаалах 2 дугаар салбарын харуулчин, ахлагч Н.Батрагчаа нар тус тус эзлэв.