/ Мэдээ мэдээлэл / Спорт мэдээ / ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2019 оны спортын уралдаан тэмцээн зохион байгуулж явуулах хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын газрын алба хаагч, цагдаагийн ахлах дэслэгч “ Монгол Улсын гавьяат тамирчин”  О.Насанбурмаагийн нэрэмжит “Чөлөөт бөх”-ийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр явагдав. Нийт 44 байгууллагын 274 тамирчин оролцсон ба тус тэмцээнд:

65 кг-ын жинд Ус хангамжийн эх үүсвэр хамгаалах хоёрдугаар салбарын харуулчин, ахлагч Ш.Одсүрэн “Тэргүүн байр”

65 кг-ын жинд Хамгаалалтын салбарын харуулчин, ахлагч Ц.Мөнхбаатар “Гутгаар байр”

97 кг-ын жинд Ус хангамжийн эх үүсвэр хамгаалах нэгдүгээр салбарын харуулчин, ахлах дэслэгч Г.Алтангэрэл “Тэргүүн байр”

125 кг-ын жинд Харуул, хамгаалалтын салбарын эргүүлчин, дэд ахлагч З.Өсөхбаяр “Дэд байр”тус тус эзлэж, багийн нийлбэр дүнгээр манай анги /119 оноогоор/ 2-р байранд шалгарсан амжилтыг үзүүллээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна