/ / АНГИЙН 2019 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ “САГСАН БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АНГИЙН 2019 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ “САГСАН БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус ангийн Ус хангамжийн эх үүсвэр хамгаалах нэгдүгээр салбарын нэрэмжит “Ангийн 2019 оны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн”-ийг Ус сувгийн удирдах газрын “Чандмань” цогцолборт энэ оны 02 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулж явууллаа.

Тэмцээнд 12 баг өрсөлдсөнөөс дэд хурандаа Ц.Энхболд захирагчтай Ус хангамжийн эх үүсвэр хамгаалах нэгдүгээр салбарын баг тэргүүн байр, ахмад Г.Мөнхбаяр  захирагчтай ус хангамжийн эх үүсвэр хамгаалах хоёрдугаар салбарын баг дэд байр, дэд хурандаа М.Баттулга захирагчтай харуул хамгаалалтын салбарын баг гутгаар байр эзэлсэн амжилттай оролцлоо.

Эмэгтэй багаас тэргүүн байранд дэд ахлагч Д.Эрдэнэсүрэн ахлагчтай Ус хангамжийн эх үүсвэр хамгаалах нэгдүгээр салбарын баг, Дэд байранд Хамгаалалтын салбар-Ус хангамжийн эх үүсвэр хамгаалах 2 дугаар салбарын хамтарсан баг, гутгаар байранд ахмад Б.Сарнай ахлагчтай ар талын албаны баг шалгарч, “Өргөмжлөл” медалиар шагнагдлаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна