/ Мэдээ мэдээлэл / Спорт мэдээ / “BIG SHOW” ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

“BIG SHOW” ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

     Тус ангийн хамгаалалтын салбарын харуулчин, ахлах ахлагч Б.Дөлгөөнтамир,  ахлагч Н.Санжаа нар 2018 оны 11 дүгээр сарын 3-аас 12 дугаар сарын 30-ны хооронд “Эргэлтэд дугуйн холбоо”, “Сүлд спининг” клубээс хамтран зохион байгуулсан “Big show” нэртэй уралдаан тэмцээнд өөрсдийн бие бялдраа хөгжүүлэх, биеийн илүүдэл жингээ түргэн хугацаанд хаях, бие гоо зүйн зөв галбиртай болох, эрүүл зөв хооллолтын дэглэмийг барих тэмцээнд амжилттай оролцлоо.

 Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/505 тоот тушаалаар батлагдсан “Цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандарт”, Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын “Эрүүл цагдаа” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад өөрсдийгөө дайчлан хамт олноо манлайлан дээрх тэмцээнд оролцон ахлах ахлагч Б.Дөлгөөнтамир нь 33,1 кг хасаж жиндээ дэд байр, ахлагч Н.Санжаа 23,1 кг хасаж жиндээ 5 дугаар байранд шалгарсан амжилт тус тус үзүүллээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна