/ Хууль эрх зүй / Нийтлэг журам / ЦЭРГИЙН БИЕИЙН ТАМИРЫН БЭЛТГЭЛИЙН СТАНДАРТ

ЦЭРГИЙН БИЕИЙН ТАМИРЫН БЭЛТГЭЛИЙН СТАНДАРТ

 

Эрүүл мэндийг хамгаалах технологи - Цэргийн биеийн тамирын бэлтгэлийнстандарт,  

CS.6095593.21.01.2017

Health Care Technology – Standard of Physical fitness of the Military personal

 

  1. 1.   Зорилго

Монгол Улсын Төрийн цэргийн байгууллагууд, тэдгээрийн харьяа нэгтгэл анги, салбарт цэргийн биеийн тамирын бэлтгэлийг зохион байгуулах, цэргийн алба хаагчдын бие бялдрын түвшинг тогтоох, иргэнийг цэргийн бүх шатны сургуульд элсүүлэх, цэргийн алба хаагчийг албан тушаалын шаардлага хангаж буй эсэхийг тогтооход оршино.

  1. 2.   Агуулга

       “Цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандарт” нь цэргийн алба хаагчийн биелүүлэх шаардлагатай бие бялдрын шалгуур үзүүлэлтийг тодорхойлох, шалгах, үнэлэх үндсэн баримт бичиг мөн.

  1. 3.   Хамрах хүрээ

Энэ стандарт нь Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагын цэргийн алба хаагчид, цэргийн сургуулийн сурагч, сонсогч нарт хамаарна.

  1. 4.   Стандартыг мөрдөх хугацаа:

2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

  1. 5.   Стандартын эрх зүйн орчин

-       Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс;

-       “Цэргийн алба хаагчдын эрх зүйн байдлын тухай”  

-       “Биеийн тамир, спортын тухай”

-       “Зэвсэгт хүчний” тухай хууль.

-       Цэргийн албаны тухай хууль.

-       “Иргэнийг цэргийн жинхэн албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон ЦАХ-ын тодорхойлох журам” Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоол

-       Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр зарлигаар баталсан Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрэм.

-       Монгол Улсын Засгийн газрын “Хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх Үндэсний хөтөлбөр”.

-      Монгол Улсын барилгын норм, дүрэм.

-       MNS 5538:2005, Чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ. Нийтлэг шаардлага.

-       МNS 4990:2000, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Ажлын байрны орчин. Эрүүл ахуйн шаардлага

-       МNS 4996:2000, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Ажлын байрны гэрэлтүүлгийн норм, хэмжих аргад тавигдах ерөнхий шаардлага.

-       МNS 4244:1994, Хөдөлмөр хамгааллын стандартын систем. Галын аюулгүй байдал. Ерөнхий шаардлага.

  1. 6.   Цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандартын бүтэц

6.1.    Биеийн тамирын бэлтгэлийн стандартын шалгуур үзүүлэлт:

6.1.1.   Бие бялдрын бэлтгэлжилтийн норматив;

6.1.2.   Биеийн зохистой харьцаа;

6.1.2.1.     Биеийн өндөр, жингийн харьцаа;

6.1.2.2.     Бүсэлхий ташааны тойргийн харьцаа;    

  1. 7.   Нэр томьёонытодорхойлолт

7.1.    “Цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандарт” гэж цэргийн биеийн тамирын ажлыг хэрэгжүүлэхтэй холбогдсон биеийн тамирын бэлтгэлийн стандартын шалгуур үзүүлэлт, тэдгээрийг хэрэгжүүлэхээр тогтоосон хэм хэмжээг;

7.2.    “Цэргийн биеийн тамирын ажил” гэж цэргийн алба хаагчийн байлдааны болон хуулиар хүлээсэн тайван цагийн үүргийг биелүүлэхэд шаардлагатай бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг хангуулахад чиглэсэн үйл ажиллагааг;

7.3.    “Биеийн тамирын бэлтгэлийн стандартын шалгуур үзүүлэлт” гэж цэргийн алба хаагчийн биелүүлэх ёстой норматив, үзүүлэлтүүдийн хэм хэмжээг;

7.4.    “Бие бялдрын бэлтгэлжилтийн норматив” гэж цэргийн алба хаагчийн бие бялдрын түвшинг үнэлж дүгнэх шаардлагаар тодорхойлогдсон биеийн тамирын дасгалын норматив, түүний хэм хэмжээг;

7.5.    “Биеийн зохистой харьцаа” гэж цэргийн алба хаагчийн биеийн өндөр, жин, бүсэлхий, ташааны тойргийн харьцааны байвал зохих шаардлагын түвшин, түүний хэм хэмжээг;

7.6.    “Биеийн өндөр, жингийн харьцаа” гэж насыг биеийн өндөртэй харьцуулж биеийн жингийн дээд, доод хязгаарыг тогтоосон харьцааг; 

7.7.    “Бүсэлхий, ташааны тойргийн харьцаа” гэж тухайн хүний бүсэлхийн тойрог болон ташааны тойргийн хэмжээг харьцуулсан үзүүлэлтийг;

  1. 8.  Цэргийн биеийн тамирын бэлтгэлийг зохион байгуулах насны ангилал

8.1.    Цэргийн алба хаагчдын биеийн тамирын бэлтгэлийг зохион байгуулах, шалгаж үнэлэх үйл ажиллагааг доорх насны ангилалаар явуулна. Үүнд:

8.1.1.   Эрэгтэй: 18-25, 26-30, 31-35, 36-40, 41-45, 46-50, 51-55, 56-аас дээш;

8.1.2.   Эмэгтэй: 18-25, 26-30, 31-35, 36-40, 41-45, 46-аас дээш:

  1. 9.  Цэргийн биеийн тамирын ажил

9.1.    Нэгтгэл, анги, байгууллагад Цэргийн биеийн тамирын ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэхэд Цэргийн биеийн тамирын заавар мөрдөнө.

9.2.    Нэгтгэл, анги, байгууллага нь цэргийн алба хаагчийн бие бялдрыг хөгжүүлэх, эрүүлжүүлэхэд зориулагдсан стандартын шаардлага хангасан биеийн тамир, чийрэгжүүлэлтийн хэрэглэл, хэрэгсэл бүхий спорт заал, бялдаржуулах болон чийрэгжүүлэх танхим, гардан тулааны талбай, танхим, биеийн тамирын хотхон, төрөл мэргэжлийн онцлогт тохирсон саадын зурвастай байна.

9.3.    Заал, танхим, талбай, хотхонд биеийн тамирын бэлтгэлийн сургалтын үзүүлэнгүүд, аюулгүй ажиллагааны зааварчилгааны самбар, эмнэлгийн анхан шатны тусламжийн иж бүрдэл бүхий хайрцаг /гадаа талбайд хичээллэх үед ашиглагдах цүнх/ байрлуулсан байна.

9.4.    Нэгтгэл, анги, байгууллагад цэргийн биеийн тамирын бэлтгэлийг зохион байгуулахад хөтлөгдөх баримт бичгийн бүрдэл нь Цэргийн биеийн тамирын заавар БТЗ-18-д заасны дагуу боловсруулагдана.

  1. 10.      Биеийн тамирын бэлтгэлийн стандартын шалгуур үзүүлэлт

Цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандартын шалгуур үзүүлэлтэд бие бялдрын бэлтгэлжилтийн норматив, биеийн зохистой харьцааны үзүүлэлт хамаарна.

  1. 11.   Бие бялдрын бэлтгэлжилтийн норматив

Цэргийн алба хаагчийн бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг шалгаж үнэлэхэд “Цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандарт”-ын нэгдүгээр хавсралтаар заасан “Биеийн тамирын бэлтгэлжилтийн норматив”-аар тогтоосон хэм хэмжээг мөрдөнө.

  1. 12.   Биеийн зохистой харьцаа

12.1. Цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандартын шалгуур үзүүлэлтэд биеийн өндөр, жингийн зохистой харьцаа, бүсэлхий, ташааны тойргийн харьцааг суурь үзүүлэлт болгон тооцно.

12.2. Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндбиеийн өндөр, жингээр тэнцүүлэх хэм хэмжээг Засгийн газрын тогтоолоор баталсан холбогдох журмын дагуу тогтооно.

12.3. Цэргийн алба хаагчийн биеийн зохистой харьцааг тодорхойлоход “Цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандарт”-ын хоёрдугаар хавсралтаар заасан “Биеийн өндөр, жингийн харьцаа”, гуравдугаар хавсралтаар заасан “Бүсэлхий ташааны тойргийн зохистой харьцаа”-гаар тогтоосон хэм хэмжээг мөрдөнө.

  1. 13.   Цэргийн алба хаагчийн биеийн тамирын бэлтгэлийн стандартын шалгуурүзүүлэлтийг шалгаж, үнэлэх аргачлал;

13.1. Цэргийн алба хаагчийн “Биеийн тамирын бэлтгэлийн стандартын шалгуур үзүүлэлт”-ийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг “Бие бялдрын бэлтгэлжилтийн норматив”-ын болон “Биеийн зохистой харьцаа”-ны үнэлгээний нийлбэрээр тодорхойлно.

13.2. Цэргийн алба хаагчийн бие бялдрын бэлтгэлжилтийг тус стандартын нэгдүгээр хавсралтын ёсоор заасан “Бие бялдрын бэлтгэлжилтийн норматив”-ын насны ангилалаар тогтоосон дасгалуудаар шалгаж, үнэлнэ.

13.2.1.   Бие бялдрын бэлтгэлжилтийн шалгалтын дасгалд хурд, хүч, тэсвэр, уян хатны дасгалаас тус бүр 1, авхаалж самбаа, тусгай бэлтгэлийн дасгалаас 1 дасгал тус тус сонгож, нийт 4-5 дасгалаар шалгаж үнэлнэ. Тусгай бэлтгэлийн чанарыг үнэлэх тохиолдолд уян хатны дасгалыг оруулахгүй байж болно.

13.2.2.   Бие бялдрын бэлтгэлжилтийн нормативын шалгалтын үнэлгээг сонгосон дасгалуудын амжилтын хувийн нийлбэрийн дунджаар гаргаж, “Цэргийн сургалт бэлтгэлийг шалгаж үнэлэх заавар”-аар дүгнэнэ.

13.2.3.   Гэмтэл, бэртэлтэй болон эрүүл мэндийн шалтгаанаар шалгалтад хамрагдаагүй, эсвэл аль нэг дасгалыг гүйцэтгэх боломжгүй бол шалгагчийн шийдвэрээр тухайн цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдал, цэргийн мэргэжлийн онцлогийг харгалзан өөр хөнгөрүүлсэн дасгалаар орлуулах буюу “Цэргийн биеийн тамирын заавар”-т заасан биеийн тамирын бэлтгэлийн хяналтын нормативаас сонгон гүйцэтгүүлж, шалгаж үнэлж болно.

13.3.    Цэргийн алба хаагчийн биеийн зохистой харьцааны үнэлгээг биеийн өндөр жингийн харьцаа, бүсэлхий ташааны тойргийн харьцааны үзүүлэлтийн харьцуулалтаар тодорхойлно.

13.3.1.   Биеийн өндөр, жингийн харьцаа нь биеийн зохистой харьцааг тодорхойлох үзүүлэлтийн үндсэн хэмжүүр болно. Биеийн өндөр, жингийн харьцааг стандартын хоёрдугаар хавсралтын ёсоор заасан “Биеийн өндөр, жингийн харьцааг тодорхойлох хүснэгт”-ийн дагуу тодорхойлно.

13.3.1.1. Биеийн өндрийг сантиметрийн хуваарьтай зориулалтын өндөр хэмжигчээр хэмжинэ. Хэмжигч дээр гуталгүй, арын баганад дал, өгзөг, өсгий гэсэн 3 цэгээр тулсан, өвдөг шулуун, хараа цэх, гарыг унжуулж, өлмийг бага зэрэг салгасан байдлаар зогсоож гүйгч хөндлөвчийг толгойд тулгаж хэмжинэ.

13.3.1.2. Биеийн жинг 50 грамм хүртэл мэдрэх эмнэлгийн стандарт жингээр хэмжих ба хэмжилт хийхийн өмнө тухайн жинг тэгш гадаргуу дээр байрлуулж, сайтар шалгасан байна.

13.3.1.3. Тухайн цэргийн алба хаагчийн биеийн жин тогтоосон доод хэмжээнд хүрэхгүй тохиолдолд жингийн алдагдалтай, тогтоосон хэмжээнд байвал “хэвийн”, тогтоосон дээд хэмжээнээс хэтэрвэл “илүүдэл жинтэй”-д тооцно.

13.3.1.4. Биеийн өндөр, жингийн зохистой харьцааны үзүүлэлтийн “хэвийн” шаардлагыг хангасан цэргийн алба хаагчийн бүсэлхий, ташааны тойргийн харьцааг тодорхойлохгүйгээр биеийн зохистой харьцааг “Хангасан”-д тооцно.

13.3.2.   Биеийн өндөр, жингийн зохистой харьцааны үзүүлэлтээр “илүүдэл жинтэй” цэргийн алба хаагчийн бүсэлхий, ташааны тойргийн харьцааны үзлэгийг биеийн зохистой харьцааг хангаж байгаа эсэхийг тогтоох зорилгоор явуулна.

13.3.2.1. Бүсэлхийн тойргийг хөлд мөрний хэмжээний зайтай, амьсгал гарган, гэдэсний булчин суллаж, цэх зогссон байдалд сунадаггүй уян метрийг биед сайтар наалдуулан, хүйсийг дайруулж, ар өвөр талд ижил төвшинд байхаар ороож хэмжинэ.

13.3.2.2. Ташааны тойргийг хүний хөлийн өсгий нийлүүлж, өлмий салгасан байдалд сунадаггүй уян метрийг ташааны толгойн ясан дээгүүр дайруулж ташааны эргэн тойронд ижил төвшинд байрлуулан ороож хэмжинэ.

13.3.2.3. Бүсэлхий, ташааны тойргийн харьцааг дараах томьёогоор тодорхойлно.

БТТХ = БТ ( см) : ТТ ( см)

БТТХ – бүсэлхий, ташааны тойргийн харьцаа

БТ - бүсэлхийн тойрог

ТТ - ташааны тойрог

13.3.2.4. Цэргийн алба хаагчийн бүсэлхий, ташааны тойргийн зохистой харьцааны үзүүлэлт нь энэхүү стандартын гуравдугаар хавсралтад заасан хэмжээнд байгаа бол “Биеийн зохистой харьцаа”-ны үзүүлэлт “хангасан”, тогтоосон хэмжээнээс их байвал бүсэлхий таргалалттай гэж үзэж цэргийн алба хаагчийн “Биеийн зохистой харьцаа”-ны үзүүлэлтийг хангаагүй-д тооцно.

13.4. Биеийн зохистой харьцааны үзүүлэлтийг “хангаагүй” цэргийн алба хаагчийн бие бялдрын бэлтгэлжилтийн шалгалтын үнэлгээний амжилтын хувийг 10 оноогоор бууруулж дүгнэнэ.

13.5. Бөхийн төрлүүд, хүндийн өргөлт, бялдаржуулах спорт, пауэрлифтинг зэрэг биеийн жин шаардсан, жингийн ангиллаар явагддаг спортын төрлүүдээр хичээллэж үндэсний бөхийн болон спортын цол, зэрэг хүртсэн цэргийн алба хаагчийг биеийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтэд хамааруулахгүй, бие бялдрын бэлтгэлжилтийн нормативын үнэлгээгээр биеийн тамирын бэлтгэлийн стандартыг тодорхойлно.

13.6. Цэргийн алба хаагчийн биеийн тамирын бэлтгэлийн стандартын шалгуур үзүүлэлтийн ерөнхий үнэлгээг доорх байдлаар тодорхойлно.

13.6.1.   Бие бялдрын бэлтгэлжилтийн үнэлгээний амжилтын хувь 70 түүнээс дээш биелүүлсэн бол “Биеийн тамирын бэлтгэлийн стандартын шалгуур үзүүлэлтийг хангасан”-д тооцно.

13.6.2.   Бие бялдрын бэлтгэлжилтийн үнэлгээний амжилтын хувь 69 түүнээс доош байгаа тохиолдолд “Биеийн тамирын бэлтгэлийн стандартын шалгуур үзүүлэлтийг хангаагүй”-д тооцно.

13.7. Цэргийн алба хаагч нь 3 сарын дотор бие бялдрын бэлтгэлжилийн шалгуур үзүүлэлтийн үзлэг, шалгалтад хамрагдсан байна. Энэ хугацаанд тодорхой шалтгаангүйгээр шалгалтад хамрагдаагүй тохиолдолд “Биеийн тамирын бэлтгэлийн стандартын шалгуур үзүүлэлтийг хангаагүй”-д тооцно.

13.8. Тодорхой шалтгааны улмаас шалгалтад хамрагдах боломжгүй бол тухайн цэргийн алба хаагчийн сүүлийн 3 сарын дотор өгсөн шалгалтын дүнг харгалзан үнэлж болно.

 


СУРГАЛТЫН ХЭЛТЭС

Цэргийн биеийн тамирын бэлтгэлийн    

стандартын нэгдүгээр хавсралт

БИЕИЙН ӨНДӨР, ЖИНГИЙН ХАРЬЦААГ ТОДОРХОЙЛОХ ХҮСНЭГТ

 

Жингийн доод хязгаар

Насны ангилал

Эрэгтэй

Эмэгтэй

18-25 нас

Биеийн

өндөр

 

26-30
 нас

31-40 
нас

41-50 нас

51-ээс дээш нас

18-25 
нас

26-30 
нас

31-40
 нас

41-ээс дээш нас

150

41.3

 

 

 

 

 

51.3

52.7

54.5

55.8

151

41.7

 

 

 

 

 

52.0

53.4

55.2

56.5

152

42.2

 

 

 

 

 

52.7

54.1

55.9

57.3

153

42.6

 

 

 

 

 

53.4

54.8

56.6

58.1

154

43.3

 

 

 

 

 

54.1

55.5

57.4

58.8

155

45.4

62.0

63.4

65.3

66.1

66.8

54.8

56.2

58.1

59.6

156

46.3

62.8

64.2

66.2

66.9

67.7

55.5

56.9

58.9

60.4

157

47.2

63.6

65.1

67.0

67.8

68.5

56.2

57.7

59.7

61.1

158

47.6

64.4

65.9

67.9

68.7

69.4

56.9

58.4

60.4

61.9

159

48.1

65.2

66.7

68.8

69.5

70.3

57.6

59.2

61.2

62.7

160

48.5

66.0

67.6

69.6

70.4

71.2

58.4

59.9

62.0

63.5

161

49.0

66.9

68.4

70.5

71.3

72.1

59.1

60.7

62.7

64.3

162

49.4

67.7

69.3

71.4

72.2

73.0

59.8

61.4

63.5

65.1

163

49.9

68.5

70.1

72.3

73.1

73.9

60.6

62.2

64.3

65.9

164

50.8

69.4

71.0

73.2

74.0

74.8

61.3

62.9

65.1

66.7

165

51.7

70.2

71.9

74.1

74.9

75.7

62.1

63.7

65.9

67.5

166

52.2

71.1

72.7

75.0

75.8

76.6

62.8

64.5

66.7

68.3

167

52.6

72.0

73.6

75.9

76.7

77.5

63.6

65.3

67.5

69.2

168

53.1

72.8

74.5

76.8

77.6

78.5

64.4

66.0

68.3

70.0

169

54.0

73.7

75.4

77.7

78.5

79.4

65.1

66.8

69.1

70.8

170

54.9

74.6

76.3

78.6

79.5

80.3

65.9

67.6

69.9

71.7

171

55.5

75.4

77.2

79.5

80.4

81.3

66.7

68.4

70.8

72.5

172

56.1

76.3

78.1

80.5

81.4

82.2

67.5

69.2

71.6

73.4

173

56.7

77.2

79.0

81.4

82.3

83.2

68.2

70.0

72.4

74.2

174

57.4

78.1

79.9

82.4

83.3

84.2

69.0

70.8

73.3

75.1

175

58.1

79.0

80.9

83.3

84.2

85.1

69.8

71.7

74.1

76.0

176

58.7

79.9

81.8

84.3

85.2

86.1

70.6

72.5

75.0

76.8

177

59.3

80.8

82.7

85.2

86.2

87.1

71.4

73.3

75.8

77.7

178

59.9

81.7

83.6

86.2

87.1

88.1

72.2

74.1

76.7

78.6

179

60.8

82.7

84.6

87.2

88.1

89.1

73.1

75.0

77.5

79.5

180

61.7

83.6

85.5

88.1

89.1

90.1

73.9

75.8

78.4

80.4

181

62.3

84.5

86.5

89.1

90.1

91.1

74.7

76.7

79.3

81.2

182

62.9

85.5

87.4

90.1

91.1

92.1

75.5

77.5

80.2

82.1

183

63.5

86.4

88.4

91.1

92.1

93.1

76.4

78.4

81.0

83.1

184

64.4

87.3

89.4

92.1

93.1

94.1

77.2

79.2

81.9

84.0

185

65.3

88.3

90.4

93.1

94.1

95.1

78.0

80.1

82.8

84.9

186

65.9

89.3

91.3

94.1

95.1

96.2

78.9

81.0

83.7

85.8

187

66.5

90.2

92.3

95.1

96.2

97.2

79.7

81.8

84.6

86.7

188

67.1

91.2

93.3

96.1

97.2

98.3

80.6

82.7

85.5

87.7

189

67.7

92.2

94.3

97.2

98.2

99.3

81.4

83.6

86.4

88.6

190

68.3

93.1

95.3

98.2

99.3

100.4

82.3

84.5

87.4

89.5

191

68.9

94.1

96.3

99.2

100.3

101.4

83.2

85.4

88.3

90.5

192

69.9

95.1

97.3

100.3

101.4

102.5

84.0

86.3

89.2

91.4

193

70.8

96.1

98.3

101.3

102.4

103.6

84.9

87.2

90.1

92.4

194

71.4

97.1

99.4

102.4

103.5

104.6

85.8

88.1

91.1

93.3

195

72.0

98.1

100.4

103.4

104.6

105.7

86.7

89.0

92.0

94.3

196

72.6

99.1

101.4

104.5

105.6

106.8

87.6

89.9

93.0

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна