/ Хууль эрх зүй / Нийтлэг журам / ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА-АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ

ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА-АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ

Нэг. Ерөнхий зүйл 

1.1. Дотоодын цэргийн алба-ажиллагааны зохион байгуулалт, улсын онц чухал обьектыг хамгаалах, бусад объектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэхтэй холбогдон үүсэх харилцааг энэхүү дүрмээр зохицуулна.

1.2. Дотоодын цэргийн нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул тохиолдсон үед болон эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, террорист үйлдлийг таслан зогсоох тусгай ажиллагаанд оролцох үйл ажиллагааг Дотоодын цэргийн командлагчийн баталсан журам, төлөвлөгөө, удирдамжийн дагуу зохион байгуулна.

1.3. Энэ дүрмээр зохицуулаагүй бусад харилцааг холбогдох хууль тогтоомж болон цэргийн нийтлэг дүрмүүдээр зохицуулна.

Хоёр: Нэр томьёоны тодорхойлолт

2.1. Энэхүү дүрэмд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурьдсан утгаар ойлгоно:

2.1.1. “ачаа тээш”-гэж тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэж байгаа эд зүйлсийг;

2.1.2. “аюултай ачаа”-гэж тээвэрлэлтийн явцад өөрийн шинж чанараараа хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул, хохирол учруулж болзошгүй эд зүйлсийг;

2.1.3. “байнгын харуул”-гэж хамгаалж байгаа обьектод байнга хяналт тавьж  тогтоосон дэглэм, журмыг сахиулж гадна халдлага, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, таслан зогсоох зорилгоор томилсон салбарыг;

2.1.4. “зорчигч”-гэж эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр харгалзан хүргэгдэж байгаа хүнийг;

2.1.5. “зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэх”-гэж зорчигч, ачаа тээшийг нэг газраас нөгөө газарт тээврийн хэрэгслээр хүргэх үед хамгаалалтад авах цэргийн арга хэмжээг;

2.1.6 “зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэх харуул”-гэжзорчигч, ачаа тээшийг тээврийн хэрэгслээр харгалзан хүргэх үүрэгтэйгээр томилогдсон 2-оос доошгүй харуулчинг;

2.1.7. “нэмэгдэл харуулчин”-гэж обьектын хамгаалалтын нягтралыг нэмэгдүүлэх зорилгоор томилогдсон алба хаагчийг;

2.1.8. "обьектыг хамгаалах харуул"-гэж тодорхой обьектод хүн, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, тогтоосон дэг журмыг сахиулахаар томилсон зэвсэглэсэн салбарыг;

2.1.9. “түр харуул”-гэж обьектыг түр хугацаанд хамгаалахаар томилсон салбарыг;

2.1.10. “удирдамж”-гэж анги, салбарын гүйцэтгэх үүргийг тодорхойлж, алба-ажиллагааг зохион байгуулах зорилгоор Дотоодын цэргийн командлагчаас гаргаж байгаа удирдлагын баримт бичгийг;

2.1.11 "хамгаалалтын арга"-гэж хамгаалж байгаа обьектын онцлог, байршлаас хамааран уг обьектыг хамгаалах журмыг сонгон авах журмыг;

2.1.12. "хамгаалалтын систем"-гэж обьектын хамгаалалтын хүч хэрэгслийг хамгийн оновчтой байдлаар бүлэглэн байрлуулах журмыг;

2.1.13. “харуулчин”-гэж обьектын тодорхой хэсгийг тодорхой цагаар хамгаалахаар томилогдсон цэргийн алба хаагчийг;

2.1.14. “хүч нэмэгдүүлсэн хамгаалалт”-гэж обьектын хамгаалалтын хэвийн горимыг өөрчлөж, хамгаалалтын нягтралыг нэмэгдүүлэхийг;

2.1.15. “цэргийн манаа”-гэж нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх ажиллагаанд оролцуулахаар томилсон 2 болон түүнээс доошгүй цэргийн алба хаагчийг;

2.1.16. “шийдвэр”-гэж анги, салбарт алба-ажиллагааг зохион байгуулахаар гаргаж байгаа анги, салбарын захирагчийн баталсан баримт бичгийг;

2.1.17. “эргүүл”-гэж обьектын хамгаалалтын нягтрал, хяналт-шалгалтыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулах ажиллагааг;

2.1.18. “эргүүлийн бүлэг” гэж эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр томилогдсон 2 болон түүнээс доошгүй цэргийн алба хаагчийг;

2.1.19. “эргүүлчин”-гэж эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр томилогдсон цэргийн алба хаагчийг;

Гурав. Дотоодын цэргийн штабт алба-ажиллагааг зохион байгуулах

3.1. Дотоодын цэргийн командлагч нь Дотоодын цэргийн анги, салбарын чиг үүргийг тогтоож, дотоодын цэргийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, бэлэн байдлыг хангуулах, үйл ажиллагааг төлөвлөхөд чиглэсэн удирдамж гаргана. Шаардлагатай тохиолдолд удирдамжид тодотгол хийж болно.

3.2 Анги салбарууд алба-ажиллагааг зохион байгуулахад шаардагдах зардлыг анги, салбарын жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлнэ.

3.3 Дотоодын цэргийн алба-ажиллагааг зохион байгуулахад Дотоодын цэргийн штабын дарга нь /цаашид “штабын дарга” гэх/ дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

3.3.1. алба-ажиллагааг зохион байгуулах, удирдах;

3.3.2. обьектын хамгаалалтын цагийн байдлын мэдээг тасралтгүй цуглуулах, нэгтгэн дүгнэх, шийдвэр гаргах, биелэлтийг зохион байгуулах, дүнг Дотоодын цэргийн командлагчид илтгэх;

3.3.3. алба-ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж, удирдлагаар хангах, биелэлтэд хяналт тавих;

3.3.4. албаны бэлэн байдлыг хангаж, хүч хэрэгслийг байнгын бэлэн байдалд байлгах;

3.3.5. обьектыг хамгаалах үйл ажиллагааны стандарт, аюулгүйн арга хэмжээний зааврыг баталж, хэрэгжилтийг зохион байгуулах.

3.4. Дотоодын цэргийн командлагчийн удирдамж /цаашид “удирдамж” гэх/-ийг анги, салбарт хүргэх ажлын хэсэг, хүргэх хугацаа, журмыг Штабын даргын тушаалаар тогтооно.

3.5. Удирдамжийг хүргэсэн ажлын хэсгийн ахлагч анги, салбарт  ажилласан тухай болон анги, салбар үүрэг гүйцэтгэж байгаа байдлын талаар илтгэх  хуудас бичиж, цаашид авах арга хэмжээний талаар саналаа уг илтгэх хуудаст тусган Штабын даргад танилцуулна.

3.6 Штабын дарга анги, салбарын үйл ажиллагааг жилд нэгээс доошгүй удаа биечлэн шалгаж, шаардлагатай бол илэрсэн дутагдлыг арилгуулах зорилгоор комисс томилон ажиллуулна.

Дөрөв. Анги, салбарт алба-ажиллагааг зохион байгуулах

4.1. Алба-ажиллагааг зохион байгуулахад анги, салбарын  захирагч дараах  үүрэг  гүйцэтгэнэ:

4.1.1. алба-ажиллагааг анги, салбарын хэмжээнд зохион байгуулах, удирдах;

4.1.2. обьектын хамгаалалтын цагийн байдлын мэдээг тасралтгүй цуглуулах, нэгтгэн дүгнэх, шийдвэр гаргах, биелэлтийг зохион байгуулах, дүнг штабын даргад илтгэх;

4.1.3. алба-ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, удирдлагаар хангах, биелэлтэд хяналт тавих;

4.1.4. албаны бэлэн байдлыг хангаж, хүч хэрэгслийг байнга бэлэн байлгах;

4.1.5. обьектын хамгаалалтын үйл ажиллагааны стандарт, аюулгүйн арга хэмжээний зааврын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих;

4.2. Анги, салбарын захирагч нь энэ дүрмийн 4.1-д зааснаас гадна цэргийн нийтлэг дүрэмд заасан анги, салбарын захирагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

4.3. Анги, салбарын захирагч нь шийдвэр гаргахдаа цагийн байдлын мэдээг цуглуулах, судлах, нэгтгэн дүгнэх, өгөгдсөн үүргийг биелүүлэх хугацаа болон салбарууд, харилцан ажиллагаатай байгууллагуудын үүрэг гүйцэтгэх боломж, тэдгээрийн хангалт, үйл ажиллагаа явуулах нутаг дэвсгэр, газар орон, цаг агаарын байдал, оршин суугчид зэргийг тус тус харгалзан үзнэ.

4.4. Анги, салбарын захирагч нь алба-ажиллагааг зохион байгуулах тухай шийдвэрийг улирал тутам тушаалаар гаргах бөгөөд шийдвэр нь тушаал хэлбэртэй байна. Шийдвэрт дараах зүйлийг тусгана:

4.4.1. алба-ажиллагааны бодомж, гүйцэтгэх үүрэг, түүнийг биелүүлэх хугацаа,  хүч хэрэгслийг төвлөрүүлэх чиглэл, ашиглах журам, албаны бэлэн байдлыг хангах арга хэмжээ;

4.4.2. өмнөх улирлын алба-ажиллагаа, цагийн байдалд хийсэн дүгнэлт;

4.4.3. анги, салбарын гүйцэтгэх үүрэг, хугацаа, хамгаалалтын техник хэрэгслээр хангах, түүнийг ашиглах журам;

4.4.4. цэргийн сахилга, дэг журмыг сайжруулах, аюулгүйн арга хэмжээг сахиулах, бүх төрлийн хангалтыг зохион байгуулахад гүйцэтгэх үүрэг;

4.4.5. хамгаалж байгаа обьектын захиргаа, харилцан ажиллагаатай болон бусад байгууллагатай хамтран ажиллах үед гүйцэтгэх үүрэг, шаардагдах хүч хэрэгслийн тооцоо, штаб, төрөл мэргэжлийн албадын харилцан ажиллах журам, цагийн байдлын мэдээг харилцан мэдээлэх журам;

4.4.6. удирдлага, холбооны зохион байгуулалтыг боловсронгуй болгох, харилцаа холбооны системийг тодотгох, хяналт-шалгалтыг зохион байгуулах арга хэмжээ;

4.4.7. зэвсэг, тусгай хэрэгсэл, албаны нохой ашиглах журам;

4.5. Анги, салбарт шийдвэр хүргэх ажлын хэсэг, хүргэх хугацаа, журмыг анги, салбарын захирагчийн тушаалаар тогтооно.

4.6 Шийдвэрийг хүргэсэн ажлын хэсгийн ахлагч салбарт хэрхэн ажилласан талаар харуулын албаны дэвтэрт тэмдэглэж, салбар үүрэг гүйцэтгэж байгаа байдал, цаашид авах арга хэмжээний талаар илтгэх хуудас бичиж, ангийн захирагчид танилцуулна.

4.7 Алба-ажиллагааг тасралтгүй удирдлагаар хангаж зохион байгуулах, шуурхай ажиллагаа, бэлэн байдлыг хангах, албан үүргийн гүйцэтгэлд хяналт тавих, дүн шинжилгээ хийх зорилгоор шуурхай удирдлагын жижүүрийн бүрэлдэхүүнийг хоног тутам томилно. Жижүүрийн бүрэлдэхүүнд дараах албан тушаалтан байна.

4.7.1. шуурхай удирдлагын жижүүр;

4.7.2. эргүүл-хяналт шалгалтын офицер;

4.7.3. мэдээлэл хүлээн авагч;

4.7.4. жижүүрийн жолооч;

           4.8. Анги, салбарын жижүүрийн бүрэлдэхүүний ажиллах журмыг Штабын дарга, тэдний ажиллах хуваарийг анги, салбарын захирагч тус тус батална.

4.9. Ангийн штаб нь алба-ажиллагааг зохион байгуулахад дараах үүрэг хүлээнэ:

4.9.1. цагийн байдлын мэдээг тасралтгүй цуглуулж нэгтгэн дүгнэх, захирагчийн шийдвэрт зайлшгүй шаардлагатай тооцоо, судалгаа гарган  штабын  бодомжийг илтгэх;

4.9.2. ангийн захирагчийн шийдвэр болон алба-ажиллагааны төлөвлөгөө, бусад баримт бичгийг боловсруулж албажуулах;

4.9.3. захирагчийн шийдвэрийг бие бүрэлдэхүүнд хүргэх, хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэх;

4.9.4. анги, салбар, албадын үйл ажиллагааг удирдан зохицуулах, бүх төрлийн хангалтыг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж, илэрсэн дутагдлыг арилгах;

4.9.5. цэргийн далд удирдлагыг хангаж, холбоог зохион байгуулах;

4.9.6. цагийн байдлын мэдээг ангийн захирагчид цаг тухайд нь илтгэх, харилцан ажиллагаатай байгууллагуудыг шаардлагатай мэдээллээр хангах, харилцан ажиллагааг зохион байгуулах;

4.9.7. албаны бэлэн байдлыг хангаж, нууцын хадгалалт, хамгаалалтыг зохион байгуулах;

4.10. Алба ажиллагааг зохион байгуулахад хүч хэрэгслийг бэлтгэх ажиллагаа дараах арга хэмжээнээс бүрдэнэ.

4.10.1. харуул, цэргийн манааны бүрэлдэхүүн албан үүргээ гүйцэтгэх онцлог, цагийн байдал хүндэрсэн үеийн ажиллагаа, хамгаалалтын инженер-техникийн хэрэгслийг ашиглах журам,  аюулгүйн арга хэмжээг сахих талаар сургалт явуулах;

4.10.2.  харуул, цэргийн манааны бүрэлдэхүүнд томилогдсон  алба хаагчидтай нэг бүрчлэн уулзаж, албан үүрэг гүйцэтгэх боломжтой эсэхийг тодорхойлох;

4.10.3. обьектын хамгаалалтын болон цагийн байдал хүндэрсэн үед анги, салбарын ажиллах төлөвлөгөөнд тодотгол хийх;

4.10.4. галт зэвсэг, галт хэрэглэл, холбоо, дохиолол, инженер-техникийн хэрэгсэл, албаны нохойг бэлтгэх;

4.10.5. хамгаалалтын инженер-техникийн хэрэгслийг хамгаалалтад авсан байгууллагын захиргаатай хамтран шалгах, тэдгээрийг хэвийн, тасралтгүй ажиллагааг хангах;

4.10.6. харуул, цэргийн манааны бүрэлдэхүүний бүх төрлийн хангалтыг зохион  байгуулах.

4.11. Анги, салбар нь харилцан ажиллагааг өөрийн салбаруудын хооронд, түүнчлэн зэргэлдээ анги, салбарын хооронд, хамгаалалтад авсан обьектын захиргаа, бусад харилцан ажиллагаатай байгууллагатай хамтран тус тус зохион байгуулна.

4.12. Анги, салбар нь харилцан ажиллагааг

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна