/ Хууль эрх зүй / УИХ, ЗГ-ын тогтоол / Монгол Улсын Засгийн газрын 285 дугаар тогтоол

Монгол Улсын Засгийн газрын 285 дугаар тогтоол

 

 МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 2017 оны 9 дүгээр

сарын 27-ны өдөр

 

Улаанбаатар хот

 Дугаар 285

 Дотоодын цэргийн цолны цалингийн хувь хэмжээ тогтоох, нэмэгдэл олгох журам батлах тухай

Төрийн албаны тухай хуулийн 28.2.3, Дотоодын цэргийн тухай хуулийн 5.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.”Дотоодын цэргийн алба хаагчдын цэргийн цолны цалингийн хувь хэмжээ”-г 1 дүгээр, “Дотоодын цэргийн алба хаагчдын төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ыг 2 дугаар, “Дотоодын цэргийн алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг 3 дугаар, “Дотоодын цэргийн алба хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам”-ыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Дотоодын цэргийн алба хаагчдын цэргийн цолны цалин, нэмэгдлийг батлагдсан төсвийн багцдаа багтаан олгохыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогтод зөвшөөрсүгэй.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ           

         ГҮЙЦЭТГЭГЧ                                                                  Ж.ЭРДЭНЭБАТ

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ҮҮРЭГ  

         ГҮЙЦЭТГЭГЧ                                                                  С.БЯМБАЦОГТ

 

ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБА

ХААСАН ХУГАЦААНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ

 1.Дотоодын цэргийн алба хаагчид төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгоход энэхүү журмыг мөрдөнө.

2.Дотоодын цэргийн алба хаагчид төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар тооцон олгоно:

Төрийн тусгай алба хаасан хугацаа

(жилээр)

Нэмэгдлийн хэмжээ

(хувиар)

5-10

10

11-17

15

18 болон түүнээс дээш

20

3.Төрийн тусгай албанд ажилласан хугацааг тогтоох үндсэн баримт нь алба хаагчийн хувийн хэрэг, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр байна.

4.Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно.

5.Төрийн тусгай алба хаасан хугацаанд дараах хугацааг оруулан тооцно:

5.1.төрийн тусгай албанд ажилласан;

5.2.төрийн тусгай албанд ажиллах хугацаандаа байгууллагын захиалгаар дотоод, гадаадын сургууль, мэргэжил дээшлүүлэх дамжаа, адьюнктур, магистрантур, докторантурын сургалтад суралцсан;

5.3.төрийн албанд ажиллах хугацаандаа жирэмсний, амаржсаны болон өвчний учир чөлөөтэй байсан;

5.4.хугацаат цэргийн алба хаасан.

 

 

-----оОо-----

 

Засгийн газрын 2017 оны 285 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

 

ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН ЦЭРГИЙН ЦОЛНЫ

ЦАЛИНГИЙН ХУВЬ ХЭМЖЭЭ

 

Цэргийн алба

хаагчийн ангилал

Цэргийн цол

Сар бүр олгох цолны цалингийн хувь хэмжээ

(үндсэн цалингийн хувиар)

Хугацаат цэргийн албаны байлдагч, түрүүч

Гэрээт цэргийн албан хаагчийн сарын дундаж цалингийн 10 хувиар

Гэрээт цэргийн албаны байлдагч, түрүүч

10

Ахлагч

Дэд ахлагч

25

Ахлагч

Ахлах ахлагч

Сургагч ахлагч

Тэргүүн ахлагч

Дунд офицер

Дэслэгч

30

Ахлах дэслэгч

Ахмад

Ахлах офицер

Хошууч

Дэд хурандаа

Хурандаа

Дээд офицер

Бригадын генерал

Хошууч генерал

 

Дэслэгч генерал

 

----оОо----

Засгийн газрын 2017 оны 285 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт

ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД АЛБАН АЖЛЫН

ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ

1.Дотоодын цэргийн алба хаагчид төрийн тусгай алба хаах хугацаанд албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгоход энэхүү журмыг мөрдөнө.

2.Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг дараах нэгжид ажиллаж байгаа дотоодын цэргийн алба хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар тооцон сар бүр олгоно:

Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох нэгж

Нэмэгдлийн хэмжээ (үндсэн цалингийн хувиар)

1

Улсын онц чухал обьектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул тохиолдсон үед болон эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шаардлагатай үед зарим обьектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэх, террорист үйлдлийг таслан зогсоох ажиллагаанд оролцох чиг үүргийг гүйцэтгэж байгаа анги, салбар

25

2

Дотоодын цэргийн штаб, дэмжлэг үзүүлэх алба, сургалтын төв

20

3

Бусад алба, захиргааны албан тушаалтан

15

 

3.Дотоодын цэргийн алба хаагчид олгох албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн байгууллагын төсөвт тусган олгоно.

4.Дотоодын цэргийн алба хаагчийн албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн алба хаагчийг өвчтэй, чөлөөтэй байх хугацаанд олгохгүй.

----оОо----

Засгийн газрын 2017 оны 285 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт

 

ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД МЭРГЭШЛИЙН

ЗЭРГИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ

1.Дотоодын цэргийн офицер, ахлагч нарт дотоодын цэргийн мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгоход энэхүү журмыг мөрдөнө.

2.Дотоодын цэргийн мэргэшлийн зэргийн шалгуур үзүүлэлт (норм) хангасан офицер, ахлагчид дотоодын цэргийн мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгоно.

3.Дотоодын цэргийн мэргэшлийн зэргийн нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын сарын цалингаас дор дурдсан хувиар бодож олгоно:

3.1. I зэрэг 15 хувь;

3.2. II зэрэг 10 хувь;

3.3. III зэрэг 5 хувь.

4.Дотоодын цэргийн алба хаагчид мэргэшлийн зэрэг олгох шалгуур үзүүлэлт (норм)-ийг Цагдаагийн ерөнхий газрын дарга батална.

 

 ----оОо----

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна