/ Хууль эрх зүй / УИХ, ЗГ-ын тогтоол / Монгол Улсын Засгийн газрын 281 дүгээр тогтоол

Монгол Улсын Засгийн газрын 281 дүгээр тогтоол

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 2017 оны 9 дүгээр

сарын 26-ны өдөр

 

Улаанбаатар хот

Дугаар 281

Цагдаа, дотоодын цэргийн

хамгаалалтад авах улсын онц чухал

обьектын жагсаалт батлах тухай

Цагдаагийн албаны тухай хуулийн 12.2, Дотоодын цэргийн тухай хуулийн 5.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал обьектын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал обьектын жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 100 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ           

         ГҮЙЦЭТГЭГЧ                                                                  Ж.ЭРДЭНЭБАТ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ҮҮРЭГ  

         ГҮЙЦЭТГЭГЧ                                                                  С.БЯМБАЦОГТ

 

Засгйн газрын 2017 оны 281 дугаар тогтоолын хавсралт

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД АВАХ

УЛСЫН ОНЦ ЧУХАЛ ОБЬЕКТЫН ЖАГСААЛТ

I.Цагдаагийн байгууллагын төсөвт хамгаалалтад байх обьект

1.Гадаадын дипломат төлөөлөгчийн газар;

2.НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар;

3.Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв;

4.Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын төв болон үйлчилгээний байрууд, иргэний цахим үнэмлэхийн үйлдвэр.

II.Цагдаагийн байгууллагын гэрээт хамгаалалтад байх обьект

1.Монголбанкны төв байр, орон нутаг дахь хэлтэс, салбарын байр;

2.Монгол Улсын Хөгжлийн банкны байр;

3.Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв;

4.“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг;

5.“Чингис хаан” олон улсын нисэх буудал;

6.Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумаас Гашуунсухайт дахь хилийн боомт хүртэлх 247 км, мөн аймгийн Гурвантэс сумаас Шивээхүрэн дэх хилийн боомт хүртэлх 112 км хатуу хучилттай болон засч сайжруулсан авто зам;

7.“Эрдэнэт үйлдвэр” ХХК.

III.Дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад байх обьект

1.Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн төв байр, радио, телевизийн эфирийн студи;

2.“Изотоп” төв;

3.Улаанбаатар, Чойбалсан, Дархан, Эрдэнэт, Ховд, Даланзадгад хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж;

4.“Дулааны III цахилгаан станц”, “Дулааны IY цахилгаан станц" төрийн өмчит хувьцаат компаниуд;

5.Дөргөний усан цахилгаан станц;

6.Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн төв лаборатори;

7.Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лаборатори;

8.Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори;

9.Зоонозын өвчин судлалын үндэсний төв;

10.“Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар;

11.Стандарт, хэмжил зүйн газрын төв байр болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр.

IY.Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад байх обьект

1.“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрийн гадна талбай дахь тэсэрч дэлбэрэх бодисын үйлдвэр, тэсэрч дэлбэрэх бодисын агуулах;

2.”Цагааннуур” худалдааны чөлөөт бүс.

 

-----oOo-----

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна