/ Хууль эрх зүй / УИХ, ЗГ-ын тогтоол / Монгол Улсын Засгийн газрын 280 дугаар тогтоол

Монгол Улсын Засгийн газрын 280 дугаар тогтоол

Монгол Улсын Засгийн газрын 280 дугаар тогтоол 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 9 дүгээр

сарын 25-ны өдөр

 

Улаанбаатар хот

Дугаар 280

Дотоодын цэргийн анги

байгуулах тухай

Дотоодын цэргийн тухай хуулийн 5.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Цэргийн хотхонд Дотоодын цэргийн нэг анги, нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхонд Дотоодын цэргийн нэг ангийг тус тус 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн байгуулсугай.

2.Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын хамгаалалтын 2, 3 дугаар газрын бие бүрэлдэхүүн, барилга байгууламж, материал, техникийн хангамж, зэвсэг хэрэгслийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болгон Дотоодын цэргийн штабт шилжүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Ц.Ням-Осор)-т даалгасугай.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ           

         ГҮЙЦЭТГЭГЧ                                                                  Ж.ЭРДЭНЭБАТ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ҮҮРЭГ  

         ГҮЙЦЭТГЭГЧ                                                                  С.БЯМБАЦОГТ

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна